Олон Улсын Математикийн олимпиадаас Манай сургуулийн сурагч О.Мишээл алтан медаль хүртлээ

Blog Single

Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан билээ. Тус олимпиадаас Манай сургуулийн сурагч алтан медаль хүртжээ. Улмаар Монгол Улсын түүхэн дэх дөрөвдэх алтан медалийн эзэн болж буй юм. Олон улсын олимпиадад оролцож буй багийг Б.Баясгалан, У.Батзориг багш нар дасгалжуулсан байна.

Энэ жил Монгол Улсаас олон улсын математикийн олимпиадад

М. Өнөболд, УБ-1-р сургууль
О. Мишээл, Шинэ-Монгол сургууль
А. Нямдаваа, Сант сургууль
Б. Хантүшиг, УБ-11-р сургууль
Б. Батсамбуу, Олонлог сургууль
Д. Энэрэлт, Сант сургууль төлөөлөн оролцсон.

О.Мишээл алтан медаль, М.Өнөболд, А.Нямдаваа мөнгөн медаль, Б.Хантүшиг хүрэл медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүллээ.

Олимпиадад М.Өнөболд 2019 оны ОУ-ын Математикийн олимпиадаас Монгол Улсын 3 дахь алтан медаль, А.Нямдаваа энэ жил Мэдээлэл Зүйн Олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авчээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ: