CTT хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Blog Single

Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Center for Tutorial Teaching ашгийн бус боловсролын байгууллага нь багш сурагчдын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг арвин туршлагатай байгууллага. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад танилцуулж, нэвтрүүлэхтэй холбогдуулан  түшиц сургуулиар Шинэ Монгол сургуулийг сонгон хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Уг ёслолын үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сenter for Tutorial Teaching болон Calling Academy-ийн зүгээс санаачлан зохион байгуулж, Шинэ Монгол сургуулийн удирдлага Монгол улс дахь түшиц сургуулийн нэг болох Нийслэлийн тэргүүний 23-р дунд сургуулийн удирдлагуудын хамтаар оролцлоо. 

Есөн сарын турш цахим хэлбэрээр үргэлжлэх уг хөтөлбөрт хамрагдсанаар, багш сурагчид  олон улсын стандарт болсон Оксфордын сургалтын арга зүйд суралцаж, гадаад дотоодын бусад ЕБС-ийн багш сурагчидтай туршлага солилцох боломж бүрдэх юм. 

Түшиц сургуулийн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар, багш нарын сургалтын арга зүйн хөгжилд дэвшил гарч, англи хэлний хөтөлбөрийн чанарт мөн багагүй нөлөөтэй хэмээн бид итгэж байна. 


Хуваалцах:

Холбоотой мэдээ: