
Дэлхийд үнэлэгдэх
Монгол иргэдийг бид бэлтгэнэ.

Захирлын мэндчилгээ
Эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид аа, биднийг дэмжин ажилладаг байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
2000 онд Монгол, Япон хүмүүсийн өгөөмөр тусламж, итгэл, сэтгэлээр эхэлсэн Шинэ Монгол сургууль маань өнөөдөр 25 гаруй жилийн арвин түүхтэй, Монголын боловсролын салбарт өөрийн гэсэн өнгө төрх, онцлог хөтөлбөр, бахархалт амжилтаараа түүчээлсэн тэргүүлэх сургууль болжээ. Улс болон олон улсын олимпиадын медальтнууд, урлаг, спортын аваргууд, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж буй төгсөгчид бол бидний хамтын хөдөлмөрийн бодит үр дүн билээ.
Миний бие сургуулийн захирлын хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг хүлээн авч, сургуулийнхаа дараагийн шинэ хуудсыг та бүхэнтэйгээ хамт бичих гэж байгаадаа баяртай байна. Бид сурагчдадаа өв тэгш хөгжил, бие, сэтгэл, ухааны боловсрол олгох "Алтан гурвалжин" хөтөлбөр болон Японы сайн туршлага дээр суурилсан "Зөв монгол хүн" төлөвшүүлэх үндсэн философио улам бүр боловсронгуй болгон үргэлжлүүлэх болно.
Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд боловсрол гэдэг зөвхөн сурах бичгийн мэдлэг эзэмшихээр хязгаарлагдахаа больжээ. Бид энэ цаг үед “Сурагч бүр зорилгоо тодорхойлж, сурах арга барилдаа тулгуурлан, өөртөө итгэлтэй, бие даан бүтээлчээр суралцах” орчныг гүнзгийрүүлэн бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Сургуулийн зүгээс сурагч бүрийн дотоод авьяас, сониуч, судлаач хандлагыг нээх, хувь хүний хөгжил болон карьер төлөвлөлтийг системтэйгээр дэмжих болно.
Японы алдарт сэтгэгч Шибүсава Эйичи “Амжилт гэдэг бол өдөр бүрийн жижиг хичээл зүтгэл, үнэнч шударга байдлын чимээгүй цуглуулга юм” хэмээн заасан байдаг. Бид сурагч бүрийн өдөр бүрийн жижиг ахиц, хичээнгүй зүтгэл бүрийг үнэлж, ирээдүйн том амжилтад нь хөтлөх болно. Шинэ Монгол сургуулийг сонгон суралцаж буй сурагч хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт, бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эцэг эхчүүд, багш ажилчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хамтдаа бүтээсэн бүхнээрээ бахархаж, ирээдүйн гэрэл гэгээтэй үйлсэд хамтдаа урагшлан тэмүүлцгээе.
Э.Булган-Эрдэнэ ЕБШМС-ийн захирал
Эрхэм зорилго
Сурагч бүр зорилгоо тодорхойлж, сурах арга барилдаа тулгуурлан, өөртөө итгэлтэй, бүтээлчээр суралцахад чиглэнэ.
Алсын хараа
Улс орныхоо ерөнхий боловсролын сургуулиудыг манлайлах.
0
Үүсгэн байгуулагдсан он
0
+Нийт сурагчид
0
+Багш, ажилчид
0
+Нийт төгсөлт
Бидний түүхэн замнал
Өнгөрсөн хугацаанд бидний бүтээсэн амжилт, туулсан замыг товчхон танилцуулж байна.
Чирж харна уу
Шинэ Монгол үзэл санаа
Доорх зураг дээр чирж, бусад хувилбарыг үзнэ үү.


Бидний түүхийн нэгэн хэсэг болоорой
Манай сургуулийн үйл ажиллагаа, элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Элсэлтийн мэдээлэл






























































