Logo
Цэс

Сургалтын хөтөлбөрүүд

Монгол хэл судлагдахууны хөтөлбөр

Монгол хэл судлагдахууны хөтөлбөр

БШУЯ-ны цөм хөтөлбөрийг "Монгол хэл, бичгийн сургалтыг амжилттай суралцах түлхүүр болгох нь" хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлдэг.

Зорилго: Монгол хэлээр алдаагүй ярьж бичин, санаа бодлоо ойлгомжтой илэрхийлж чаддаг болгоход оршино.

Онцлог:
  • СХУ-ы доктор Ц.Няндаг багшийн туршин боловсруулсан хөтөлбөрт үндэслэсэн;
  • Эх хэлээрээ унших, ярих, бичих, сонсох цогц чадварыг хөгжүүлэхэд зорьсон;
  • Нийт хичээлийн 2/3 нь туршилтат, дадлага хичээл байна.
  • Сурагчийн бие дааж суралцах боломж бүрдсэн, "хүүхэд төв"-тэй сургалтын арга зүйг хэрэгжүүлдэг.
1 / 7

Хөгжүүлэх хөтөлбөр

Би том болж байна

"Би том болж байна" хөтөлбөр

Зорилго: 1-3-р ангийн сурагчдыг цэвэр агаарт амраах явцад өөрийгөө болон өөрийн эд зүйлээ хариуцан бие даан суралцах чадварыг нь дээшлүүлэхэд оршино.

Товч танилцуулга: 2008 оноос хойш Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвтэй хамтран, сурагчдын бие даан өөрийгөө арчилж сурах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Сурагчдыг ангийн багш нар хариуцаж явах бөгөөд ОУХНайрамдал төвийн бүлгийн багш нартай хамтран ажилладаг. Сурагчид эцэг эх, гэр бүлээсээ тусдаа 3 хоног тусгай хөтөлбөрт хамрагдана.

Сурагчдын сэтгэгдлээс:

"Би гадаа гараад цастай тоглолоо. Цас ч надтай тоглолоо. Салхи яг надтай найзлаад байгаа юм шиг санагдсан учраас даарснаа ч мэдэлгүй удаан тоглосон. Тэгээд миний хацар их даарсан."

- 2-3 ангийн сурагч Г. Арууханхур

Жавартай ярьсан нь

"Би гадаа цасаар тоглож байв. Тэгтэл гэнэт миний хацар маш их даарлаа. 'Аан жавар юм байна' гэж бодоод:

Би: Жавар аа, чи яагаад намайг алгадаад байна аа гэхэд
Жавар: Би дандаа уйдсан үедээ босоод цав цагаан царайтай хүүхдийн царайг алгаддаг гэлээ.
Би: Аан, тэгвэл чи дандаа зөөлөн алгадаарай гэхэд
Жавар : За за, тэгвэл намайг уучлаарай гэхэд нь
Би: За за, сайн байна. Хоёулаа сайн найзууд болъё гэв."

- 2-4 ангийн сурагч Б.Энэрэл

Секц дугуйлангууд

Тоглонгоо хөгжье
Театрын сургалт
Жүдо
Сагсан бөмбөг
Бяцхан зохиолчдын клуб
Бяцхан судлаач клуб
Уран зураг
Англи хэл
Математик сонгон
Ардын бүжиг
Цэнгээнт бүжиг
Уран сайхны гимнастик
Каратэ
Шатар