
Энэхүү бодлого нь сургуулийн бүх сурагч, ажилтан, багш, эцэг эх, асран хамгаалагч болон гэрээт байгууллагад хамаарна.
Хүүхэд хамгаалалын бодлого
Бодлогын зорилго нь хүүхэд бүрийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, гэмтэл бэртэл, үл хайхрахаас урьдчилан сэргийлж, аюулгүй бөгөөд дэмжлэгтэй сургалтын орчинг бий болгоход оршино.
Сургуулийн бүх багш, ажилтан хүүхэд хамгааллын сургалтад хамрагдаж, хүүхэдтэй харилцах ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг. Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой аливаа санал, гомдлыг нууцлалыг хадгалан хүлээн авч, шуурхай шийдвэрлэдэг.
Мэдээлэх журам
Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирсан гэж сэжиглэвэл дараах дарааллаар мэдээлнэ үү.
- 01
Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирсан гэж үзвэл ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтан эсвэл захиргаанд шууд мэдэгдэнэ.
- 02
Мэдээллийг нууцлалтай, зөвхөн эрх бүхий ажилтнуудад дамжуулан шуурхай хянан шалгана.
- 03
Шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн байгууллага (хүүхэд хамгааллын алба, цагдаа)-д мэдэгдэнэ.
- 04
Хүүхэд болон гэр бүлд нь шаардлагатай сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөөг үзүүлнэ.
Яаралтай холбоо барих
Хүүхэд хамгааллын асуудлаар сургуулийн нийгмийн ажилтан, захиргаатай ажлын өдрүүдэд шууд холбогдох боломжтой.