Сургалтын хөтөлбөр
Байгалийн ухаан
Сургалтын хөтөлбөрийн онцлог:
- •Математик, физик, хими, биологийн хичээлийн хөтөлбөрийг Япон улсын ахлах сургуулийн хөтөлбөртэй харьцуулан судалж, баяжуулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр бүр 25-35%-ийн баяжилттай.
- •Хичээл хоорондын сэдвүүдийг нэгтгэн багцлах, анги хооронд шилжүүлэх зэргээр уялдаа холбоог нарийн гаргаж боловсруулсан.
- •Бодлогын тавилт, төрөл зэргийг олон улсын жишигт нийцүүлсэн.
- •10-р ангиас эхлэн хичээл бүрийн агуулгыг ЭЕШ болон гадаадын ИДС-ийн элсэлтийн шалгалтад чиглэн бэлтгэдэг.
- •Гадаадын ИДС-ийн элсэлтэд бэлдэх даалгаврыг япон, англи хэл дээр судална.
- •Багш нар мэргэжлийн нэр томьёог япон, анги хэлээр бүрэн эзэмшсэн.
- •Мэргэжлийн япон хэлний хичээлийн цагтай.
- •Нийгэм болон байгалийн ухааны чиглэлээр гадаадын их дээд сургуульд элсэхэд зориулж хичээлийн хөтөлбөрийг тусгайлан боловсруулсан.
Амьдрах чадварт суралцах хөтөлбөр

ГОВЬ ХӨТӨЛБӨР
Суралцагчдад Монгол ахуй соёлыг таниулах, говь нутгийн амьдралтай танилцан, хүн байгаалийн холбоо хамаарал, байгаалийн уран сайхан, зүй тогтлыг ажиглах зорилго дор 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр юм.
10-р ангийн сурагчид жил бүрийн 9-р сард тус хөтөлбөрт хамрагдан, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд очиж, говь нутгийн байгаалийн онцлог, намар цагийн үзэмжийг мэдэрдэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд зохиолч С.Дашдооровын төрсөн гэрийн бууринд үдэлж, Дэлгэрхангайн дээрээс дэлхийн барааг ажина. Бага газрын чулуу, Сүм хөх бүрд, Онгийн хийдээр орж, говийн байгаалийн өөрчлөлт, эх түүхээсээ суралцана. Малчин айлуудаар орж, айраг уун, найр үүсгэнэ. Морь унаж, ямаа сааж, аргал түүж, гүүн зэлээр орно.
Мөн хөтөлбөрийн туршид сурагчид багаараа газарзүй, хими, биологи, түүх, монгол хэл, уран зохиол, нийгэм, физикийн хичээлийн туршилт, дадлага ажлыг бие дааж хийнэ. Хөтөлбөрт явж ирээд багш сурагчид эцэг эх, сургуулийн захиргаанд тайлан тавина.
Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Япон улсын АСА-АКУА нийгэмлэгээс манай сургуулийн төгсөгч, сурагчдад зориулан нэрэмжит тэтгэлэгээ олгож ирсэн ба 2000-2009 оны хооронд нийт 310 сурагчид 29700 орчим ам.долларын тэтгэлэг олгосон байна.
Энэхүү "АСА-АКУА" тэтгэлгийн хөтөлбөр өндөрлөхтэй зэрэгцэн Японд суралцагч 3 дахь үеийн төгсөгчид санаачлан "Урам" тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж байсан. Японд суралцаж буй Шинэ Монгол сургуулийн төгсөгчид сайн дурын үндсэн дээр тэтгэлгийн санг бүрдүүлж номын дүү нараа дэмждэгээрээ үнэлж баршгүй үнэ цэнтэй тэтгэлэг юм. 2009-2020 оны хооронд нийт 401 хүүхдэд 51'135'000 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгожээ.
Урам тэтгэлгийг
- •Сурлагын амжилт төрлөөр 8 сурагч
- •Олимпиад ба уралдаан тэмцээний амжилт төрлөөр 4 сурагч
- •Нийгмийн идэвх төрлөөр 4 сурагч
- •Сурлагын ахиц төрлөөр 4 сурагчид олгоно
Ахлах сургуулийн сурагч бүр тэтгэлэгт хамрагдах эрхтэй бөгөөд жилд нийт 40 сурагчид, сурагч бүрт 5000 иентэй тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгодог.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл (СӨУЗ) нь суралцагчдын дуу хоолойгоо илэрхийлэх индэр бөгөөд өөрсдийн сайн дур, хүсэл сонирхлоор нэгддэг хүүхдийн оролцооны бүлэг юм.
СӨУЗ-н бүтэц нь Тэргүүн, дэд тэргүүн, клубийн ахлагчид, ангийн дарга нар, үеийн дарга нар
СӨУЗ нь дараах чиглэлтэй байдаг:
- •Нийт сурагчдаас тогтмол санал асуулга авч, холбогдох асуудлыг сургуулийн захиргаагаар шийдвэрлүүлэх
- •Санал асуулгын дүнд үндэслэн, нийт сурагчдыг хамарсан, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах
- •Клуб хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог анхаарах, уулзалтын хуваарь гаргах, хийгдэх ажлын мэдээлэл авах, нэгтгэх
- •Дугуйлан секцүүдийн санал хүсэлтийг сургуулийн захиргаанд илгээх