Logo
Цэс
Бидний тухай

Шинэ Монгол сургуулийн брэнд хөтөлбөр “Алтан гурвалжин”

Шинэ Монгол сургууль нь 2000 онд Япон улсын Баруун ахлах сургуулийн жишиг, загвар сургууль болон үүсэн байгуулагдсан түүхтэй. Тийм ч учраас Япон улсын бага, дунд, ахлах сургуулийн судлагдахууны хөтөлбөрийг Монгол Улсын сургалтын хөтөлбөртэй харьцуулан судалсны үндсэн дээр шинэчлэн боловсруулаад, хэрэгжүүлж байна. Өнөөдрийг хүртэл сургалтын хөтөлбөрөө тасралтгүй шинэчлэн сайжруулж ирсэн бөгөөд бага сургуульдаа сурагчид айдасгүй, чөлөөтэй суралцах, дунд сургуульдаа сурах арга барилаа олох, олон зүйлийг туршиж, шинжлэн судалж мэдлэгийг өөрөө бүтээх, ахлах сургуульд зорилгынхоо төлөө тууштай, үнэнч суралцах сурагчдыг төлөвшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Шинэ Монгол сургуулийн сургалтын хөтөлбөр нь “Алтан гурвалжин” буюу саруул ухаан, сайхан сэтгэл, эрүүл бие гэсэн гурван талт, тэгш хэмт зарчмыг тусгасан.

Олон нийтийн амьдрал
Сургуулийн уур амьсгал
Түүхэн мөчүүд

Эрүүл бие

Эрүүл чийрэг бие бялдартай, тэсвэр хатуужилтай, ялж ялагдахын ухааралтай, зорьсондоо хүрэх тэмүүлэлтэй болдог.

Саруул ухаан

Шинжлэх ухааны суурь ойлголттой, эрэл хайгуул хийдэг, бүтээлч сэтгэхүйд суралцдаг.

Сайхан сэтгэл

Бусдын итгэлийг даасан, ач хариулах ухаарал, ёс жудгийн сэхээрэлтэй, энэрэнгүй сэтгэлтэй иргэн төлөвшдөг.

0+
Төгсөгчид
0+
Багш, ажилчид
0+
Олон улсын медаль
0+
Клуб, дугуйлан

Сургалтын хөтөлбөр

Сурагчдын нас, сонирхолд тохируулсан цогц хөтөлбөрүүд.

БАГА СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР - ИРЭЭДҮЙН СУУРЬ ЭНД ТАВИГДАНА

БАГА СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР - ИРЭЭДҮЙН СУУРЬ ЭНД ТАВИГДАНА

Шинэ Монгол сургууль 'Алтан гурвалжин' үзэл баримтлалынхаа хүрээнд бага сургуулийн сурагчдыг ирээдүйн чадварлаг боловсон хүчин болгохоос гадна зүрх сэтгэлтэй зөв хүн болох бүхий л суурийг энэ үед нь тавих бодлого барьдаг. Хүүхэд бүрийн сониуч занг хөгжүүлж, сурах үйл явцыг тоглоом, бүтээлч төсөлтэй холбон явуулдаг бөгөөд монгол хэл, математикийн судлагдахууны суурийг сайн тавьж, англи хэл, мэдээллийн технологийн мэдлэгээр дэлхийтэй холбох замыг нь засаж өгдгөөрөө ач холбогдолтой.

ДУНД СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР - БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ.

ДУНД СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР - БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ.

Дунд сургуулийн хөтөлбөрийн ерөнхий агуулга, зорилго нь сурагчдыг илүү бүтээлч сэтгэлгээтэй болох чадваруудыг эзэмшүүлэхэд оршино. Үүний тулд судлагдахуун тус бүрд нийцүүлэн, агуулгыг баяжуулан хичээллэдэг. Дунд ангиас эхлэн байгалийн шинжлэх ухааны хичээлүүд нэмэгддэг тул сурагчдын ачаалалд нийцүүлэн хөтөлбөрөө ээлтэй болгож ирснийг онцлоод, хичээл тус бүрийн онцлог давуу талуудыг тоймлон хүргэж байна.

АХЛАХ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР - АКАДЕМИК МЭДЛЭГТЭЙ, АМЬДРАХ ЧАДВАР, ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, САХИЛГА БАТТАЙ ИРГЭН БЭЛТГЭНЭ

АХЛАХ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР - АКАДЕМИК МЭДЛЭГТЭЙ, АМЬДРАХ ЧАДВАР, ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, САХИЛГА БАТТАЙ ИРГЭН БЭЛТГЭНЭ

Шинэ Монгол сургуулийн ахлах ангийн хөтөлбөр нь сурагчдыг зөвхөн академик мэдлэгтэй төдийгүй амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмшсэн, эх оронч үзэл, сахилга баттай иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон сургалтыг зохион байгуулж байна.

Мэдээ мэдээлэл

Шинэ, онцлох мэдээллүүдийг нэг дороос.

Шинэ хичээлийн жилийн нээлт
Сургуулийн мэдээ

Шинэ хичээлийн жилийн нээлт

2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.

Дэлгэрэнгүй
Олимпиадын амжилтууд
Амжилт

Олимпиадын амжилтууд

Манай сурагчид улс, хотын олимпиадаас нийт 21 медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй
Эцэг эхийн зөвлөлдөх уулзалт
Зарлал

Эцэг эхийн зөвлөлдөх уулзалт

Эцэг эхийн зөвлөлдөх уулзалт ирэх баасан гаригт зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй
2024-2025 Оны Тайлан

Амжилтын Ирээдүйг Бэлтгэнэ

Бидний сургалтын чанар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж буйн баталгаа.

Нийт Төгсөгчид

2,903

+12% Өнгөрсөн оноос

Олон Улсын Медаль

19

Математик, Байгалийн ухаан

Гадаад Суралцагчид

36.7%

Дэлхийн шилдэг сургуулиудад

Олимпиадын амжилт

Сурагч
Багш

Олон улсын төрлүүд

Математик
7
Хими
5-6
Физик
1
Биологи
1
Мэдээлэл зүй
1

* 2017 оноос хойшхи хуримтлагдсан нийт амжилтыг графикаар үзүүлэв.

Төгсөгчдийн Дэлхийн Тархалт

10 улсад тархсан төгсөгчдийн бүрэн дүрслэл

1,165нийт суралцагч
Япон99+АНУ99+БНСУ92БНХАУ90АвстралиИх БританиОрос
Суралцагчийн тоо:
0-100
100-200
200-400
400+

Япон

Japan

615суралцагч
36.7%
+12%

АНУ

United States

185суралцагч
11%
+8%

БНСУ

South Korea

92суралцагч
5.5%
+15%

БНХАУ

China

90суралцагч
5.4%
-2%

Австрали

Australia

49суралцагч
2.9%
+5%

Их Британи

United Kingdom

40суралцагч
2.4%
+10%

Орос

Russia

33суралцагч
2%
+3%

Унгар

Hungary

30суралцагч
1.8%
+7%

Канад

Canada

16суралцагч
1%
+12%

Герман

Germany

15суралцагч
0.9%
+6%
Нийт суралцагч
1,165
Дундаж хувь
7.0%
Дундаж өсөлт
+7.6%