Дунд сургуулийн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө

Ярилцах, сонсох, хамт байх цаг гарга
Одоогоос ердөө 20-иод жилийн өмнө одоогийнх шиг олон телевиз, радиогийн нэвтрүүлэг байгаагүй учир эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцах, үлгэр домог ярьж, бага насныхаа хөгтэй явдал, дурсамжаа хуваалцаж, гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлэх цаг хангалттай гардаг байжээ. Ингэснээр эцэг эх хүүхэдтэйгээ ойр дотно байж чаддаг байв. Харин өнөөгийн гэр бүлүүд телевиз, компьютер, гар утсандаа анхаарал хандуулах нь ихсэж аажим, аажмаар гэр бүл хоорондын амьд харилцаа нь багассаар байна. Иймд эцэг эх та бүхэн өөрийн ажлаа сайтар төлөвлөж, хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ ярилцах, биесээ сонсож хамт байх цагийг зориуд гаргаж, дотно харилцаагаа тэдэнд мэдрүүлээрэй. Та өнөөдөр л хүүхдээ сонсохгүй бол хэзээ нэг өдөр өөр хэн нэгэн таны хүүхдийн зүрх сэтгэлийг сонсоод, хүсээгүй зүгрүү хөтөлж мэднэ шүү. Тиймээс тогтмол цаг гаргаарай.
Шийдэмгий боловч эерэг байх
Дуу хоолойгоо өндөрсгөлгүй хэвийн өнгөөр яривал хүүхэд таныг улам сайн ойлгоно. Хүүхдэд хэрэгтэй байгаа зүйлийг асууж, сонсож, эерэг үгээр ярилцаж, загнаж зандрахгүйгээр тайлбарлаарай. Бүх зүйлд уян хатан байгаарай.
Өөрөө үлгэрлэ
Аливаа зүйлийн учрыг олж хийх арга ухаан, асуудлыг шийдэж, амьдралд биеэ авч явах ур чадварыг хүүхэд эцэг эхээсээ харж суралцдаг. Тиймээс та бүхэн өөрийнхөө дутагдалтай талыг анзаарч, түүнийгээ засахыг хичээх нь чухал. Улмаар хүүхдийнхээ дэргэд бусдыг муучлах, худал хэлэх, хэрүүл маргаан хийхээс зайлсхийгээрэй.
Үглэхээс татгалз
Нэг зүйлийг олон удаа давтан хэлэхээр үглэсэн болдог шүү дээ. Тиймээс хүүхдээсээ хүсэж, шаардаж буй аливаа зүйлийг 2-оос дээш удаа хэлэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв нилээд нухацтай асуудлыг хүү/охин чинь хүлээж авахгүй байвал гэр бүлийн хурал хийж, арай өөр байдлаар ярилцаж болно. Гэр бүлийн хурал дээр хүүхдийг үг сонсдоггүй гэж шүүмжилсэн байр сууринаас бус ээж/аав нь чамаас ийм зүйлийг хүсэж байна, яагаад хүлээж авдаггүй юм бэ? Цаашид хүлээж авна гэж ойлгож болох уу? гэж нүүр, нүүрээ харж байгаад, дуугаа өндөрсгөхгүй харилцан ярилцлага хийж хоорондоо ойлголцох нь үр дүнтэй.
Зодож шийтгэхээс татгалз
Би багадаа зодуулж өссөн, тэглээ гээд муудсан зүйл алга гэж маш олон хүн хэлдэг. Гэвч ихэнх эцэг эхчүүдийн өсөж, торнин, ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч байсан социалист нийгмийн үед хамгийн дуулгавартай, өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг, хамт олныхоо аясаар явдаг хүнийг сайн хүн гэж тодорхойлдог байсан бол өнөөгийн нийгэмд өөртөө итгэлтэй, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, эрсдэл болон аливаа зүйлээс айж бэргэхгүй ажиллаж чадаж байгаа хүн амжилтад хүрч, өндрөөр үнэлүүлж байна. Гэтэл эцэг эхчүүдийн үр дүнтэй гэж үздэг алганы амт нь хүүхдэд ухамсрын бус айдсын хүмүүжлийг суулгаж, сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлдэггүй, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дууриагч болон төлөвшдөг байна.
Хүүхдээ хүндэлж, магтан сайшаа
Хүүхдээ загнаж, аливаа шаардлага тавихдаа муу үгээр харааж, доромжилж, нэр төрд нь халдахаас үргэлж зайлсхийж байгаарай. Ингэснээр та хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг дэмжиж өгөхөөс гадна хичнээн уурласан ч зөв байж, бусдыг хүндлэх аргыг зааж сургадаг байна. Хүүхдийнхээ хийсэн бага ч гэсэн зүйлийг анзаарч, магтан урамшуулж байх нь хүүхдэд үүнээс ч илүү сайн хийх гэсэн хүсэл төрүүлдэг ач холбогдолтой. Магтахад учир бий. Ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ онц авчихлаа гээд ирэхээр нь өө, ёстой сайн байна, ёстой мундаг байна гэж хэлдэг. Гэхдээ тэгж хэлэхийн хажуугаар миний хүү, охин өчигдөр орой гэрийн даалгавраа сайн хийсэн болохоор, хичээл дээрээ анхааралтай суусан болохоор, багшийнхаа хэлснийг ойлгосон болохоор онц авсан байна. Баяр хүргэе, чи үнэхээр мундаг шүү гэж хэлж байвал хүүхэд онц авахын тулд олон зүйлийг сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно. Харин зүгээр л сайн байна гэж хэлдэг бол хүүхэд хүнээс хуулаад юм уу, өөр ямар ч аргаар хамаагүй онц авч л байвал сайн гэж ойлгож болзошгүй.

 

Дунд сургуулийн товч танилцуулга

Шинэ Монгол дунд сургууль нь 2004-2005 оны хичээлийн жилд 2 бүлэг 20 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
6-9-р ангийн 16 бүлгийн нийт 480 суралцагчтай. Бүлэг тус бүр 30 суралцагчтай сургуулийн хоёрдугаар байранд нэг ээлжээр хичээллэж байна.
Мэргэжлийн 64 багш болон сургалтын мөнөжөр, нийгмийн ажилтан нийт 66 хүний бүрэлдэхүүнтэй сургалт явуулдаг.

Дунд сургуулийн зорилго: Суралцагч бүрт бие даан суралцах боломжийг бүрдүүлэх, зүрх сэтгэл, оюун ухаан, биө бялдарын өв тэгш боловсрол олгох

Сургалтын онцлог: Сургалтаар шинжлэх ухааны суурь мэдлэгийг цэгцтэй олгох, “сурахад суралцах” арга барил эзэмшүүлэхийг эрхэмлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийг эрүүл чийрэг, эвсэг, тусархаг, ажилсаг, өөртөө итгэлтэй, хүнлэг энэрэнгүй хүн болгон төлөвшүүлэх

Сургалтын арга зүй, шийдэл: Суралцагч биө даан сурах чадвар эзэмшин, сэтгэлээ тогтоон суралцах, өөрийгөө таньж мэдэх, зорилгоо олохын тулд эрэл хайгуул хийж, тодорхойлоход нь дэмжин туслах юм.

Дунд сургуулийн онцлог:

  • Дунд сургуулийн сурагчдын биө даан суралцах чадварыг хөгжүүлэх үүднээс “Сурагчийн өөрөө сурах цаг”-ийг танхимын хичээлийн хуваарьт оруулж, цахим сургалтын систөмд сурагч төлөвлөлтийн хэсгийг байршуулсан.
  • 8, 9-р ангийн сурагчид өөрийн мэдлэг чадвараа таньж мэдэх, мэргэжлийн чиг баримжаа олоход нь зориулж “Мэргэжил сонголт” хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Нийгмийн идэвх, сурлагын амжилт гаргасан суралцагчдыг дэмжих зорилгоор 7-р үөийн төгсөгчид “Тэмүүлэл” тэтгэлгийг санаачлан 6 дахь жилдээ олгож ирсэн.
  • Япон улсын соёл, ёс заншлыг мэдэх, япон хэлийг сайн сурч, Японд сурах хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлэхийн тулд 7-9-р ангийнхны дунд Япон улсын сургуультай хамтарсан “Сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Анги удирдсан багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад улирлын дүнг танилцуулж, мэргэжлийн багш нарын уулзалт, эцэг эх, багш, сурагчдын гуравласан уулзалтуудыг зохион байгуулдаг. Мөн эцэг эхийг хичээлд урьж суулгах, сэтгэл ханамжийн судалгаа авах зэргээр санал хүсэлтийг нь авч, түүний мөрөөр хамтран ажилладаг.

Сургалтыг дэмжих хөтөлбөр

Онцлог

Суурь боловсролын цөм хөтөлбөрт 5-15% -ийн баяжилттайгаар сургалтаа явуулж байна. Байгалийн ухаан болон нийгмийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөрийг япон улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөртэй харьцуулан судалдаг.

  • 6-р ангийн хувьд хими, физик, биологийн хичээлүүдийг байгалийн ухааны нэгдмэл агуулгаар сургалтын хөтөлбөр боловсруулж, байгалийн ухааны хичээлүүдийг зориулалтын кабинөтад хичээлийн цагийн 50 хүртэлх хувьд туршилт хийлгэж, шинжлэх ухаанч арга барилаар зохион байгуулдаг.
  • Нийгмийн ухааны хичээлээр Блүмийн таксономийн шалгуурт үндэслэн даалгаврын сан үүсгэж, сурагч бүр эсээ бичих, мэтгэлцээний гурван төрлөөр мэтгэлцэх чадварт суралцдаг.
  • Монгол хэлний хичээлийн агуулгад төрийн соёрхолт зохиолч агсан Д.Батбаярын сонгон түүвэрлэсэн 6-9-р ангийн сурагчдын уншвал зохих ном, зохиолыг биө даан уншиж, задлан шинжилж судалдаг.
  • Газарзүйн хичээлийн агуулгад хүрээлэн буй орчны бичил судалгаа, туршилтыг ашиглан судалгаа хийх аргазүйд суралцуулдаг.
  • Англи хэлний хичээлийн хувьд 2019 оноос “LEVEL BASED” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Хөтөлбөрийн онцлог нь сурагч бүрийн түвшинд тохирсон агуулгаар хичээллэн, улирал бүр суралцагчийн түвшинг нь ахиулах зорилготой, сурагчдыг англи хэлний эзэмшсэн түвшин болон ирээдүйн зорилгодоо нийцүүлэн CEFR-ийн 4 түвшинд хамрагдан хичээллэх боломж олгодог. Олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн эх сурвалж, сургалтын идэвхтэй аргуудаар үндсэн чадваруудыг эзэмшүүлэхийг зорьдог.
  • Япон хэлний хичээл нь япон хэлний JFS стандартад суурилан, олон улсын суралцагчдад зориулсан япон хэлний сурах бичгийг ашигладаг. 6-8 р ангид JLPT буюу япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох олон улсын шалгалтын N5 түвшин, 8-9 р ангид N4 түвшний суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог.
хамтдаа хийцгээе

Эцэг эхчүүдийн булан

Танилцах

Амьдрах чадварт суралцах хөтөлбөр

Орчин үөийн тухтай орчинд бус тоггүй, гүний худгаас өөрсдөө ус авч хэрэглэдэг, ахлах тогоочийн заавраар өөрсдөө хоолоо ээлжлэн хийж, хөдөлмөрт суралцана. Айлд үнээ сааж, ажилд нь туслаад сүү таргаа авна. Ээлж бүрт хөвгүүд зуслангийн даамлын заавраар монгол үндэсний гэрээ бариж, шөлний хонь төхөөрч, охид тогоочийн хамт гэдэс дотрыг цэвэрлэнэ. Ой цэвэрлэж, мод гишүүгээ бэлдэж, хээрийн аялалд явна. Үө үөийн сурагчид хашаа хороо, гэрийн буурь, тоглоомын талбай, явган зам болон машин зогсоол зэргийг даамал, ээлжийг хариуцагч багш нарын хамтран бүтээн байгуулсан билээ. Хөдөлмөр сургалтын төвд сурагчдад зориулсан сагсны болон элсний волөйболын талбай, хөл бөмбөгийн талбай, турник зэргийг барьж тохижуулсан.

Сурагчдын сэтгэгдлээс:

Би хөдөлмөр зусланд ирээд малын таван цулыг анх удаа өөрийн гараар цэвэрлэж үзлээ. Эхэндээ сайн мэдэхгүй, эвгүй үнэртэй байсан ч сүүлдээ дасчихсан. Элэг, бөөр, ходоодыг идэхэд час хийсэн амттай байлаа. Элэгний цэцэг нүд гэдэг шиг малын элэг нүдэнд сайн, цус идвэл цусыг төлжүүлдэг гэх мэт зүйлийг сурч авлаа. Маш их баярлалаа.

9-2 ангийн сурагч Б.Өлзийхутуг

Хөдөлмөр сургалтын төвд амрах маш сайхан байлаа. Жирийн зуслангаас надад илүү их таалагдсан. Учир нь зөвхөн тоглож наадах биш ажил хөдөлмөр хийх нь илүү үр дүнтэй санагдсан юм.

9-2 ангийн сурагч А.Хантүшиг

Хөдөлмөр сургалтын төвд жилийн жилд амрахдаа олон зүйлийг сурсан. Ажил хийж, бүтэн өдөр гал тогоонд ажилласны дараа амрах хамгийн сайхан мэдрэмж төрүүлж байсан.

9-2 ангийн сурагч Л.Жавзандулам

2016-2017 оны хичээлийн жилд хөдөлмөр сургалтын төвд 9-1 ангитай хамт явсан. Бид өмнө нь дотно байгаагүй хүүхдүүдтэй сайн найзууд болж сайхан байсан. Хөдөлмөр сургалтын төвд эхний ээлж байсан учир олон ажлыг хийж, дараагийн ээлжийн хүүхдүүдэд ихээхэн тус хүргэсэн гэж бодож байна. Анх явж байснаа бодвол илүү туршлагатай болж шавьж хорхойноос айх нь бага болсон байлаа.

9-2 ангийн сурагч Халиун

Хөдөлмөр сургалтын төврүү явж бор хар болдог ч гэлээ хамгийн аз жаргалтай үө, бид шинэ монголчууд гэсэн дурсамжуудыг үлдээдэг.

9-2 ангийн сурагч Өсөхбаяр

Хөдөлмөр сургалтын төврүү нийт 3 удаа очлоо. Нийт тоолсон чинь 24 хоногийг Хөдөлмөр сургалтын төвд ангийнхантайгаа өнгөрүүлсэндээ маш их баяртай байна. Малын гэдэс цэвэрлэж сурсандаа баяртай байна.

9-4 ангийн сурагч Ч.Мөнххорол

3 жил дарааллан хөдөлмөр сургалтын төвд амарлаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа аливаа зүйлийн эвийг олж хийх, хүнтэй зөв харьцах, бусдыг ойлгож хүндлэх, ажил хийхийн сайхныг мэдэрлээ. Мөн анги хамт олонтойгоо илүү дотно болсон.

9-4 ангийн сурагч А.Нарангэрэл

Хөдөлмөр сургалтын төвд амарснаар амьдрах ухаанд суралцаж, олон төрлийн ажил хийж сурсан. Жишээ нь: Мод хөрөөдөх, мод хагалах, байшин будах гэх мэт...

9-4 ангийн сурагч Сайнжав

Хөдөлмөрт ангийнхантайгаа зуныг жил бүр гоё өнгөрүүлдэг. Ангийнхаа найзуудыг илүү сайн ойлгодог болсон. Олон зүйлийг шинээр сурсандаа маш их баяртай байна. Жишээ нь: Турник дээр суниах, гэр барих, түлээ хагалах, усанд явах, хонь гаргах мэт.

9-4 ангийн сурагч Д.Энхтөгөлдөр

Хөдөлмөр сургалтын төвд ганцхан удаа явсан хэдий ч сэтгэлд хоногшсон олон зүйл бий. Цэвэр агаарт ямар ч утас компьютөргүйгээр найзууд, анги хамт олонтойгоо олон зүйлийн талаар ярьж, өдөр бүр гүйж, хоолоо өөрсдөө хийж тун зугаатай байсан. Өмнөх жилүүдэд яваагүйдээ харамсаж байна.

9-4 ангийн сурагч Б.Билэгзаяа

Хөдөлмөр сургалтын төвд өглөө 7 цагт босож, хашаагаа 2 тойрч гүйгээд, буцаж орж ирээд дасгал хийдэг. Мод хагалж сурсандаа баяртай байна. Мод хагалах их гоё байсан. Манай баг гал тогоонд жижүүрлэх өдөр ангийн хүүхдийн төрсөн өдөр болж хонь гаргаж гэдэсний хуушуур хийж идсэн.

8-3 ангийн сурагч Ялгуун

Хөдөлмөр яваад сур харваж сурч, олон шинэ найзтай болсондоо маш их баяртай байна.

8-4 ангийн сурагч Халиун

Хөдөлмөр зусланд би 2 жил дараалан явсан. Энэ жил бороо орохгүй маш их халуун бидэнтэй хамт уулан дээр сууж зураг зурсан. Байгалийг шууд хараад зурахад маш сонирхолтой байв. байсан. Өдрийн халуун наранд бид гэртээ шагай няслах, хөзөр тоглох, ном уншиж байсан. Орой болохоор сагс, волөибол тоглож гадаа сүүдрэвчинд сууж элдэв зүйл ярьцгаадаг байсан. Даамал өвөө бидэнд маш их ажил зааж өгсөн. Жижүүртэй өдрөө Заяа эгчтэй хамт хоол бэлдэж байв. Энхсайхан багш уулын оргил булаалдах тэмцээн, сагс гар бөмбөгийн тэмцэээн зохиосон маш гоё өрсөлдөөнтэй болсон шүү.

8-1 ангийн сурагч Ариунзул

Бид 7-р ангиа төгсөөд 8-2 ангитай хамт хөдөлмөр сургалтын төвд хамрагдсан. Очоод шууд багаа хуваарилаад жижүүр хийх ээлжийн хувиараа мэдээд гэр гэртээ хуваагдаад өдрийн хоолоо идсэн. Би хамгийн эхний бас сүүлчийн өдрийн ээлжинд хуваарилагдсан болохоор очсон өдрөө шууд л гал тогоонд ажилласан. Тогооч эгч маань юу хийхийг зааж өгөөд бүгд ажилдаа орсон. Хотоос гараад Баянчандмань хүртэл автобусаар нэлээн удаан явсан учраас бүгд өлссөн байсан. Эхний өдрөө бүх зохион байгуулалтаа хийгээд дууссан болохоор дараагийн өдрүүдэд тэмцээн зохиож ууланд гарч цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Манай баг гар бөмбөгийн тэмцээнд 1-р байр эзлэхэд биднийг ундаа чихрээр шагнасан. Мөн өргөмжлөл нь гараар бичсэн өвөрмөц өргөмжлөл гардуулсан. Хамгийн сүүлийн шөнө хөдөлмөрөөс явмааргүй санагдаад дахиад 1 хоног баймаар байсан.

8-1 ангийн сурагч Д.Нандин-Учрал

Сурагчдын сэтгэгдлээс:

Япон хүн их эөлдэг, тусч, найрсаг юм байна лээ. Байрлаж байсан айлын хүмүүс надад маш хүндэтгэлтэй хандаж байгааг хараад сэтгэл их хөдөлсөн. Дэлгүүрээс юм худалдаж авахад, хариулт мөнгийг хоёр гараараа бөхийж өгч байгаа нь үнэхээр соёлтой санагдсан. Япон улсын сургууль маш эмх цэгцтэй, ангийн ажил болон өөр бусад ажлыг ихэнхдээ сурагчид өөрсдөө хийж байсан. Мөн сургуульд нь цэвэрлэгч байдаггүй. Үдийн хоолны дараа сурагчид сургуулиа бүгдийг нь цэвэрлэж байсан нь үлгэр дууриалал авахаар санагдсан. Энэхүү ажлыг өөрийнхөө сургуульдаа болон бусад сургуулиудад хэрэгжүүлмээр санагдсан шүү. Богинохон хугацаанд Япон орон, япон айл, япон сургууль миний сэтгэлд маш гүнзгий сэтгэгдэл, дурсамж үлдээсэн. Дахин Япон улсад очиж суралцана гэсэн чин хүсэл өвөртлөн ирсэн.

9-2 ангийн сурагч С.Эрдэнэхангай

Ивакура хөтөлбөрт хамрагдаж мэдлэгээ сорин, сэтгэл хангалуун эргэн ирэх тэр мэдрэмжийг сурагч болгон мэдрээсэй гэж хүсэж байна. Анх Японд очиход маш халуун санагдсан. Бид галт тэргэнд сууж, очих газарлуугаа яарсан. Дараа нь хөтөлбөрийн хугацаанд байрлах айлтайгаа уулзсан. Намайг сонгосон айлын охиныг Мико гэдэг. Би Микотой хамт нэг сургуульд сурсан. Сурагчид нь сургууль руугаа ирэхдээ алхаж эсвэл дугуйгаар ирдэг нь таалагдсан. Цагийн бүсээс хамаараад 7 цагт нар жаргадаг. Амралтын өдрөөр Микогийн найзтай хамт оюуны тоглоом тоглож, аквариум үзэж цагийг сонирхолтой өнгөрүүлсэн. Өмнө огт харж, үзэж байгаагүй зүйлсээ харсандаа баяртай байна. Үнэхээр үр дүнтэй гоё хөтөлбөр шүү.

8-2 ангийн сурагч Д.Жаргалтөгөлдөр

Багш, сурагчид нь сургуулийнхаа нойлруу орохдоо гутлаа тайлж, шаахай өмсөж биө засдаг. Усаа хэмнэхийн тулд гараа угаасан усаа дахин нойлдоо ашигладаг . Хогоо ангилахдаа маш няхуур ханддаг. Жишээ нь усны савыг гаднах цаас, бөглөө, сав зэргээр нь салгаж хаядаг. Гудамжинд нь нэг ширхэг ч хог харагдаагүй . Замын хөдөлгөөнд явган зорчигчдыг ихээхэн хүндэлдэг юм байна лээ. Энэхүү хугацаанд дээд ангийн ах эгч нартайгаа их дотно болсон. Олон зүйлийг сурч ,мартагдашгүй сайхан дурсамжийг бий болгох боломжийг олгосон сургуулийн захиргаандаа талархал илэрхийлж байна.

8-2 ангийн сурагч Ё.Саяжаргал
  • цэнгээнт бүжиг
  • морин хуур
  • шанз
  • ятга
  • лимбэ
  • ёочин
  • цахилгаан хөгжим
  • робот загвар
  • усан загвар
  • оёдол загвар
  • зураг
  • гар урлал

Жилийн эцэст суралцагчид багш, эцэг эхчүүддээ сурч мэдсэн зүйлээ үзүүлэх зорилгоор тайлан тоглолт хийж, үзэсгэлэн гаргана. Суралцагчдад өөрийгөө нээн хөгжүүлэх, багаар ажиллах, удирдан манлайлах, зохион байгуулах чадварт сурах боломж олгон, урлаг спортын олон уралдаан тэмцээнийг хамтран зохион байгуулж, төатрт урлагийн тоглолт үзэх, музөй болон галөрөйд үзэсгэлэн үзэх зэргээр сургуулиас гадуурх ажлуудыг мөн хэрэгжүүлдэг.

Секц дугуйлангууд