Танилцуулга

Шинэ Монгол Сургууль

Захирлын мэндчилгээ

ШМБДС-ийн гүйцэтгэх захирал Г.Тогос

Шинэ монгол сургуулийг дэмжин ажилладаг, сургуулийн талаар мэдээлэл авахаар цахим хуудсанд маань хандаж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид Монгол Улсын ирээдүйг нуруун дээрээ үүрэлцэх чадварлаг, сэтгэл зүтгэлтэй иргэдийг бэлтгэх чин хүсэл эрмэлзэл дор сургуулийнхаа үйл ажиллагааг эхлүүлээд энэ хичээлийн жилийн эхэнд түүхт 20 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Хорин жилийн хугацаанд чамгүй амжилт гарган, төгсөгчид маань “Шинэ Монголчууд” гэх нэрээр дотоод гадаадад чадварлаг, найдвартай боловсон хүчин болохоо нотлон харуулж, амжилт, аз жаргалын эзэд болоод байна. Сургалтын үйл ажиллагаандаа сурагч нэг бүрийн оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхийг нэн тэргүүнд зорин ажиллаж ирсэн маань ийнхүү үр шимээ өгсөн болов уу.

Бид ойн босгон дээр 20 жилийнхээ ололт, амжилт, алдаа, туршлагаа дүгнэн, 2030 он гэхэд “сурагч өөрийн удирдлагатай суралцдаг сургууль” болох шинэ зорилгоо тодорхойллоо. Энэхүү зорилго дор, сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, өөрөө төлөвлөж, сурлага хөдөлмөртөө эзэн болох дадлыг хэвшүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллана. Сурагчид эрдмийн их далайдаа “газрын зурагтай” урагшлах боломжийг бүрдүүлэх үүднээс хичээл бүрээр “сурагчид зориулсан хөтөлбөр”-тэй болгох, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн амьдрахад нь чухал “багаж, зэвсэг” нь болохуйц мэдээлэл технологийн өндөр ур чадвар, гадаад хэлийг чөлөөтэй хэрэглэх чадвар эзэмшүүлэхийг зорьж байна. Түүнчлэн, сурагч бүр ирээдүйн аз жаргалын эзэд байхад нь дэмжих үүднээс амьдрах ур чадварт сургах хөтөлбөрүүд болон дугуйлан секцийн бодлогоо хөгжүүлж, 8-р ангиас мэргэжил сонголтын цогц хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хорин жилийн ойн хүрээнд, сургуулийнхаа орчинг хүүхэд, багш нарт ээлтэй, оновчтой зохион байгуулалттай болгох үүднээс багагүй хөрөнгө оруулалтаар засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ цахим хуудсаа шинэчиллээ. Өнөөдөр энэхүү шинэчлэгдсэн цахим хуудсаа та бүхэндээ танилцуулж буйдаа таатай байна.

Цахим хуудсын хувьд, орчин үеийн загвар дизайн, технологийн шийдэлд нийцүүлэн өөрчилж, сургуулийн бодлого, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэхийг зорилоо. Бид цахим хуудсаараа дамжуулан цаашид та бүхэнтэйгээ илүү ойр хамтран ажиллаж, дуу хоолойг тань үйл ажиллагаандаа тусгахаар зорьж буй тул та бүхэн манай хуудасны мессенжер хэсгээр дамжуулан аливаа санал хүсэлт, сэтгэгдлээ хүргүүлж байна уу.

2021-2022 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эх, сурагч, багш нар өөрийн нэрээр цахим хуудсанд нэвтрэн, сургуулийн үйл ажиллагаа, сурагч, хүүхдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, боловсролын олон талт мэдээ мэдээллийг уншиж судлах боломжоор хангах зэргээр цахим хуудсаа улам хөгжүүлэн ажиллах болно.

Шинэ Монгол сургуулийг үеийн үед дэмжин, үнэтэй зөвлөгөө, сургаалиа хайрлаж ирсэн та бүхэндээ баярлалаа. Бид ирээдүйн аз жаргалтай, дэлхийд үнэлэгдэхүйц Монгол Улсын иргэдийг бэлтгэх их үйлсэд хамтран зүтгэгчид билээ.

Цаашид ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй, цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна.

ЕБШМС-ийн захирал Галбадрахын Тогос

Үүсэл хөгжил

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн (ШМЭХ)-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах багш анх 2000 онд Шинэ Монгол ахлах сургуулийг байгуулж байсан бол улмаар өргөжин тэлсээр 2014 онд Шинэ Монгол эрдмийн хүрээлэн болсон билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг “Нар тэтгэсэн мөрөөдөл” (Ж.Галбадрах, 2010), “Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн түүх 2000-2015” (2015), “Эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл” (2014, 2016), “Бидний эрхэм хүмүүс”-1,2 (2017) ном, “Мөрөөдөлд хүргэсэн багана” (2010), “Мөрөөдөл дүүрэн сургууль” (2015) болон “Агууг зорьсон Шинэ Монгол” (2020) баримтат киноноос үзээрэй.

МАНАЙ ХАМТ ОЛОН

Бүх хичээл дээр үндсэн 75 багш, мөн дугуйлан секцийн цагийн 20 багш ажилладаг. Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлсэн, зэрэг авсан 21 багш байдаг. Манай үйчилгээний албанд нийт 38 ажилтан сургалтын болон сургуулийн тав тухтай орчинг бүрдүүлэхэд хүчин зүтгэн ажиллаж байна. Манай сургуульд МУ-ын Гавъяат багш Р.Бавуудорж (физик), Ш.Адилбиш (хими) гэх хоёр гавъяат багш, мэргэжлийн олимпиадын улсын аварга багш 4, хотын аварга 3, улс хотын медальт 9, улс хот дүүргийн ур чадварын уралдааны аварга, дэд аварга 7, спортын мастер 5 зэрэг тэргүүний шилдэг олон багш ажилладаг.

“Нийслэлийн тэргүүний сургууль", “Шилдэг менежменттэй сургууль", БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль", “Топ-5 сургууль", “Топ-10 сургууль", “Хүүхдэд ээлтэй сургууль", “Эко сургууль", “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар шалгарсан.

Бүтэц зохион байгуулалт

Товчилсон үгийн тайлбар:

      ШМБДС - Шинэ Монгол бүрэн дунд сургууль
      МАТЗАН - Математикийн заах аргын нэгдэл
      БУЗАН - Байгалийн ухааны заах аргын нэгдэл
      НУЗАН - Нийгмийн ухааны заах аргын нэгдэл
      АХЗАН - Англи хэлний заах аргын нэгдэл
      ЯХЗАН - Япон хэлний заах аргын нэгдэл
      ДУТГЗАН - Дүрслэх урлаг, технологи, гоо зүйн заах аргын нэгдэл

СУРГУУЛИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ

Шинэ Монгол сургуулийн хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл нь сургуулийн бэлгэ тэмдэг болсон эмблем, туг, тамга, сүлд дуу, сурагчдын тангараг юм.

Сургуулийн эмблем

эмблем эмблем эмблем

Сургуулийн туг

туг туг туг

Сургуулийн сүлд дуу

Шүлгийг М.Буянтогтох
Хөгжмийг Д.Эрдэнэбаяр

Наран улсын итгэл тээж
Номын ариун хур буулгасан
Ирэх цагийн эрдмийн орой
Идэр насны мөнхийн дуулал
  Дахилт: Шинэ Монгол, Шинэ Монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ Монгол Шинэ Монгол
Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээж
Баян Монголд алдраа өргөсөн
Залуу насны эрдмийн гараа
Замбуулинг багтаах эрдмийн өргөө
  Дахилт: Шинэ Монгол, Шинэ Монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ Монгол Шинэ Монгол
Алдараа өргөсөн манай сургууль

Бумбын сайхан орныхоо
Буяныг дагаад сансарт цойлсон
Алтан соёмбоо тэнгэрт мандуулж
Ариун үйлсээр цацлаа өргөнө
  Дахилт: Шинэ Монгол, Шинэ Монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ Монгол Шинэ Монгол
Алдараа өргөсөн манай сургууль

Түүхэн товчоо

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Багана нэгийн холбооны анхдугаар хурал

Сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрахын сургууль байгуулах хүсэл зоригийг дэмжин "Багана нэгийн холбоо" байгуулагдав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Сургуулийн барилга баригдаж эхлэв

Сургуулийн барилга барих компанитай гэрээ байгуулж, барилга баригдаж эхлэв. Мөн Японоос анхны контейнер ачигдав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Сургуулийн анхны нээлт

Анх 8 багш, 5 ажилтан, 105 сурагчтайгаар сургуулийн анхны хичээлийн шинэ жилийн нээлт болов.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Ерөнхийлөгч зочлов

Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди сургуультай танилцав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

"АСА-АКУА" ТЭТГЭЛЭГ АНХ УДАА ГАРДУУЛАВ

Анхны тэтгэлгийг сурагчдад олгов

Standard Post with Gallery

Шинэ Монгол дугуйлан байгуулагдав

Сурагчдын санаачилгаар өнчин хүүхдийн асрах төв дээр "Шинэ Монгол"дугуйлан нээгдэв.

Standard Post with Gallery

Сурагч Б.Батзаяа улсын химийн олимпиадаас анхны алтан медаль хүртлээ.

Сурагч Б.Батзаяа улсын химийн олимпиадаас анхны алтан медаль хүртлээ.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Анхны 3-н жилийн ахлах сургууль төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа.

Анхны 3-н жилийн ахлах сургууль төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа.

Standard Post with Gallery

АСА төслийн хүрээнд Япон хэлний анхны зуны сургалтыг зохион явуулав.

АСА төслийн хүрээнд Япон хэлний анхны зуны сургалтыг зохион явуулав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Анхны төгсөгч нар Японыг зорив

Японы их дээд сургуульд суралцах анхны 6 сурагч тэтгэлгээ гардан авлаа.

Standard Post with Gallery

Токиогийн Олон Улсын Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Токиогийн Олон Улсын Их Сургууль /ТОУИС/ -тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд тус их сургуулиас 4 багш 33 оюутан Монголд дадлага хийхээр ирэв.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Дунд сургууль байгуулагдав

"Шинэ Монгол" дунд сургууль байгуулагдаж 7,8-р ангид элсэлт авав. Мөн багш, сурагчдын дотуур байр ашиглалтад оров.

Standard Post with Gallery

Сургуулийн 5 жилийн ойг тэмдэглэв

Сургууль байгуулагдсаны 5 жилийг ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Японд суралцагсдад тэтгэлэг олгуулахаар гэрээ байгуулав

Японд суралцагсдад тэтгэлэг олгуулах талаар Олон Улсын "Мабучи", "Ясуда" сангуудтай шинээр гэрээ байгуулав.

Standard Post with Gallery

Төгсөгч Н.Мэргэн Америкийн MIT-д тэтгэлгээр суралцах эрх авав

Төгсөгч Н.Мэргэн Америкийн MIT-д тэтгэлгээр суралцах эрх авав.

Standard Post with Gallery

Сурагч Д.Хүрэлтулга Олон Улсын Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэв

Сурагч Д.Хүрэлтулга Олон Улсын Физикийн олимпиадаас анхны хүрэл медаль хүртэв.

Standard Post with Gallery

Дунд сургуулийн сурагчдад "Урам" тэтгэлгийг олгож эхлэв.

Дунд сургуулийн сурагчдад "Урам" тэтгэлгийг олгож эхлэв.

Standard Post with Gallery

Багш Р.Бавуудорж Монгол Улсын Гавьяат багш цол хүртэв

Багш Р.Бавуудорж Монгол Улсын Гавьяат багш цол хүртэж, сургуулийн анхны гавьяат багш тодров.

Standard Post with Gallery

Оберин их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Япон улсын Оберин их сургуультай холбоо тогтоож, жилд 2 төгсөгч үнэ төлбөргүй суралцуулахаар тохиров.

Standard Post with Gallery

Бага сургууль байгуулагдав

"Шинэ Монгол" бага сургууль нээлтээ хийж, гурван багш, 68 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Хичээлийн байрны өргөтгөлийн нээлт болов

Сургуулийн хичээлийн байрны өргөтгөл болон М.Алтанцэцэгийн нэрэмжит “Кинран” номын сангийн нээлт болов.

Standard Post with Gallery

Багш Б.Өнөржаргал улсын химийн олимпиадад тасралтгүй 5 удаа түрүүлэв

Багш Б.Өнөржаргал улсын химийн олимпиадад тасралтгүй 5 удаа түрүүлэв.

Standard Post with Gallery

Нагоя Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Нагоя Их сургуулийн дэд захирал Ватанабэ тэргүүтэй төлөөлөгчид айлчлан, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Standard Post with Gallery

Төгсөгчдөд зориулсан хөшөөний суурь босгов

Шинэ Монголын төгсөгч-ирээдүйн Нобелийн шагналтан, НҮБ-ийн ЕНБД, Монгол улсын төрийн тэргүүн болон дэлхийн аваргуудад зориулсан хөшөөний суурь босгов.

Standard Post with Gallery

Урлагийн их танхим нээлтээ хийв.

282 хүний суудалтай урлагийн их танхим нээлтээ хийв.

Standard Post with Gallery

Сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэв.

Сургууль үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр тэмдэглэв.

Standard Post with Gallery

Багш Ш.Адилбиш Монгол улсын Гавьяат багш цолыг хүртэв

Багш Ш.Адилбиш Монгол улсын Гавьяат багш цолыг хүртэж, сургуулийн 2 дахь гавьяат багш болов.

Standard Post with Gallery

Японы цунамид нэрвэгдсэн ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлэв

Японы цунамид нэрвэгдсэн ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлэн, 23 сая төгрөгийн хандив цуглуулав.

Standard Post with Gallery

“Ухаалаг хүүхэд” сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв

Архангай аймгийн Тариат сумын сургууль, TV5 телевизтэй хамтран “Ухаалаг хүүхэд” сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв.

Standard Post with Gallery

Хөдөлмөр зуслан байгуулагдав

Төв аймгийн Баянчандмань суманд сургуулийн хөдөлмөр зуслан байгуулагдав.

Standard Post with Gallery

Сургуулийн 2 дахь үеийн захирлаар П.Наранбаяр томилогдов

Сургуулийн гүйцэтгэх захирлаар П.Наранбаяр багш уригдан ажиллав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Төгсөгчдийн “Шинэ Монгол-Ирээдүй” сан байгуулагдав

Төгсөгчдийн санаачилсан “Шинэ Монгол-Ирээдүй” сан байгуулагдаж анхны тэтгэлгээр Д.Билгүүн Японы АВК сургуульд суралцахаар болов.

Standard Post with Gallery

Япон улсын тэргүүн хатагтай Абэ Акиэ айлчлав

Япон улсын тэргүүн хатагтай Абэ Акиэ зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Standard Post with Gallery

Акита их сургууль болон Нагоя сургуулийн харьяа ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Акита их сургууль болон Нагоя сургуулийн харьяа ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Standard Post with Gallery

Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв

Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв

Standard Post with Gallery

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн байгуулагдав

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн байгуулагдав. Эрдмийн хүрээлэнгийн барилга оны шилдэг барилга байгууламжаар шалгарав.

Standard Post with Gallery

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж айлчлав

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёоко Абэ айлчлав.

Standard Post with Gallery

Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол техник инженерийн коллеж байгуулагдав

Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол техник инженерийн коллеж байгуулагдан, анхны хичээлийн жилийн нээлтээ хийв.

Standard Post with Gallery

Япон хэлний “Юү лангуэж” хэлний төв нээгдэв.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Лайсенс академитай хамтран Япон хэлний “Юү лангуэж” хэлний төв нээгдэв.

Standard Post with Gallery

Шинэ Монгол ахлах сургуулийг байгуулсан түүхэн төслийн сүүлчийн төгсөлт/XIII үе/ эрдмийн баяраа тэмдэглэв

Шинэ Монгол ахлах сургуулийг байгуулсан түүхэн төслийн сүүлчийн төгсөлт/XIII үе/ эрдмийн баяраа тэмдэглэв.

Standard Post with Gallery

Сурагч О.Мишээл олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртэв

Сурагч О.Мишээл олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртэж, математикийн төрлөөр олон улсын хэмжээнд алтан медаль хүртсэн анхны сурагч болов.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Төгсөгчдийн нэрэмжит спортын бага олимп зохион байгуулав

15 жилийн ой угтаж, төгсөгчдийн нэрэмжит спортын бага олимп 6 төрлөөр зохион байгуулав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Шинэ Монгол – Мабүчи тэтгэлгийн сан байгуулагдав

Шинэ Монгол – Мабүчи тэтгэлгийн сан байгуулагдан, дотоодын их дээд сургуулийн шилдэг 30 оюутанд анхны тэтгэлгээ гардуулав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

СУРГУУЛИЙН 15 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

15 жилийн ойн баярын концерт, хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав. Тус хүлээн авалтад Япон улсаас 84 зочин ирж оролцов. Мөн “BidxShineMongol” арга хэмжээг төгсөгч нарын хамтаар зохион байгуулав.

Standard Post with Gallery

Карьер хөгжлийн төв нээлтээ хийв

1-р үеийн төгсөгчид ивээн тэтгэсэн Карьер хөгжлийн төв нээлтээ хийв.

Standard Post with Gallery

Монголын боловсролын анхны 12 жилийн төгсөлтийн үеийнхэн төгсөлтийн баяраа тэмдэглэв

Монголын боловсролын анхны 12 жилийн төгсөлт, Шинэ Монголын анхны “нэмэлт хөтөлбөргүй төгсөлт” буюу XV үеийнхэн төгсөлтийн баяраа тэмдэглэв.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Сургуулийн үзэл санааг чулуу хөшөөнд сийлж мөнхлөн, байрлуулав.

Сургууль байгуулагдсан цагаас хойш тогтсон соёл, уламжлалыг тэр хэвээр нь авч үлдэхийн тулд, удирдлагын баг болон Япон зөвлөхүүд хамтран хэдэн зуун өнгөрсөн ч үл өөрчлөгдөх Шинэ Монголын үзэл санааг хүндэтгэлийн чулуун дээр сийлэн мөнхөлөв.

Standard Post with Gallery

Бяцхан Монгол цэцэрлэг байгуулав

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, сургуулийн 1-р үеийн төгсөгч Э.Зулгэрэл, Д.Хишгээ нар хамтран, “Бяцхан Монгол” цэцэрлэг байгуулав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Говь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуультай хамтран “Говь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

Standard Post with Gallery

Сурагч Л.Дөлгөөн Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэв

Сурагч Л.Дөлгөөн Азийн Физикийн XVIII олимпиадаас хүрэл медаль хүртэв.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Торгон хил хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв

Дундговь аймгийн Хөвсгөл сумын Сулин хээрийн отрядад "Торгон хил” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

Standard Post with Gallery

Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Япон Улсын эзэн хааны “Мандах наран” одонгоор шагнуулав

Сургуулийн үүсгэн байгуулагч, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах Япон Улсын цог жавхлант эзэн хааны эрхэм дээд шагнал болох “Мандах наран” одонгоор шагнуулав.

Standard Post with Gallery

БАГШ Г.БААСАНЖАВ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ ХҮРТЭВ

Багш Г.Баасанжав Монгол Улсын Гавьяат багш цол хүртэж, сургуулийн 3 дахь гавьяат багш болов.

Standard Post with Gallery

“Ачаръя Шинэ Монгол” англи хэлний сургалтын төвийг нээв

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн Энэтхэг улсын “Ачаръя" Институттэй хамтран “Ачаръя Шинэ Монгол” англи хэлний сургалтын төв байгуулав.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Дэлхийн аварга шалгаруулах "FIBA 3x3 - U18" сагсны тэмцээнд 17-р үеийн төгсөгч Ө.Пэрэнлэйжамц оролцлоо

Дэлхийн аварга шалгаруулах "FIBA 3x3 - U18" сагсны тэмцээнд 17-р үеийн төгсөгч Ө.Пэрэнлэйжамц оролцлоо.

Standard Post with Gallery

Шинэ Монгол Харүмафүжи сургууль албан ёсоор байгуулагдав.

Шинэ Монгол Харүмафүжи сургууль албан ёсоор байгуулагдав.

Standard Post with Gallery

Нобелийн шагналтан Ноёри Рёожи айлчлав

2001 оны химийн салбарын Нобелийн шагналтан Ноёри Рёожи сургуульд зочлов.

Standard Post with Gallery

“Шинэ Монгол” төгөл байгуулав

“Шинэ Монгол” төгөл Богд уулын Төрхурахын аманд байгуулагдаж, 19-р үеийн багш сурагчид, сургуулийн захиргаа болон Эко клубийн сурагчдын хамт анхны 150 модыг тарив.

Standard Post with Gallery

1-р үеийн төгсөгч Э.Зулгэрэл 3 дахь үеийн захирлаар томилогдов

Сургуулийн захирал П.Наранбаяр өөрийн саналаар ажлаа өгч, 1-р үеийн төгсөгч, Бяцхан Монгол цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Э.Зулгэрэл 3 дахь үеийн захирлаар томилогдов.

Standard Post with Gallery

Төгсөгчдийн холбоо байгуулагдав=

Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгчдийн холбоо байгуулагдав.

Standard Post with Gallery

19-р үеийн төгсөгч Э.Намуунгоо АНУ-ын Харвардын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болов

19-р үеийн төгсөгч Э.Намуунгоо АНУ-ын Харвардын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болов.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Бага сургуульд элсэн орсон анхны 1-р ангийн элсэгчид 12-р ангиа төгсөв.

Шинэ Монгол бага сургуульд элсэн орсон анхны 1-р ангийн элсэгчид 12-р ангиа төгсөв.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Сурагч О.Мишээл Олон Улсын Математикийн олимпиадаас алтан медаль хүртэв

Сурагч О.Мишээл Олон Улсын Математикийн 61-р олимпиадаас алтан медаль хүртэв

Standard Post with Gallery
Standard Post with Gallery

СУРГУУЛИЙН 20 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

20 жилийн ойн баярын концерт, хүндэтгэлийн хүлээн авалтыг ёслол төгөлдөр зохион байгуулав.

Түүхэн ойн арга хэмжээнүүд

2019-2020 оны хичээлийн жил

8Сар
Нобелийн шагналтан Нояари айлчлав
9Сар
Сургуулийн Кинран номын сан бодлого, үйл ажиллагаа, орчноо эрс шинэчилж, нээлт хийв.
10Сар
Япон улсын ЭСЯ-ны элчин зөвлөх Хаяаши Шиничиро ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд уригдаж, үг хэлэв.
11Сар
Нийгмийн ажилтан Б.Лхагвадуламын санаачилгаар “Шинэ Монгол” төгөл Богд уулын Төрхурахын аманд байгуулагдаж, 19-р үеийн багш сурагчид, сургуулийн захиргаа болон Эко клубийн сурагчдын хамт анхны 150 модыг тарив.
11Сар
Энэтхэгийн элчин сайд ноён Сингх айлчлав.
11Сар
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн багш, сурагчид айлчлав.
11Сар
Ахлахын сурагчид “Төгөлдөр хуурын аялал” арга хэмжээ санаачлан зохион байгуулав
3Сар
Зөвлөх багш С.Отгонтуяагийн санаачилгаар бага сургуульд хэрэгжүүлж буй “Гэрийн ажил гэрийн даалгавар” хөтөлбөрийг үндэсний контент болгов.
5Сар
Сургуулийн биеийн тамирын заалыг иж бүрэн шинэчилж, ашиглалтад оруулав
7Сар
Сургуулийн А корпусыг өргөтгөж, 4 давхар болгов.

СУРГАЛТЫН ОРЧИН

Анги дүүргэлт бага сургууль 25, дунд сургууль 30, ахлах сургууль 35 хүүхэдтэй. Манай сургууль хими, биологи, физикийн иж бүрэн лаборатортайгаас гадна англи, япон хэлний 4 кабинет, бүрэн тохижуулсан технологийн кабинеттэй. 300 хүний суудалтай урлагийн заал, стандартын шаардлага хангасан спорт заал болон секц, дугуйлангийн зориулалттай 7 танхимтай.
Үүнчлэн 150 хүний суудалтай KINRAN номын сан нь 15000 ном, цахим хайлтын систем, видео хичээлийн танхим, бага сургуулийн сурагчдад зориулсан номын өргөөтэй. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай утасгүй интернэтэд холбогдсон компьютерийн иж бүрэн кабинет, сургуулийг хамарсан өндөр хурдны WiFi орчин, багш сурагчдын дотуур байр, 150 хүн хүлээн авах чадалтай цайны газартай.

Захиргаа

John Doe

Г.Тогос

Гүйцэтгэх захирал
John Doe

Н.Лхагвадорж

Сургалт эрхэлсэн захирал
John Doe

С.Батдэлгэр

Ахлах сургуулийн сургалтын менежер
John Doe

Г.Ганзориг

Дунд сургуулийн сургалтын менежер
John Doe

Н.Оюунтуяа

Бага сургуулийн сургалтын менежер
John Doe

Б.Лхагвадулам

Дунд сургуулийн нийгмийн ажилтан
John Doe

Б.Үүрцайх

Ахлах сургуулийн нийгмийн ажилтан
John Doe

Ж.Даваасүрэн

Бага сургуулийн нийгмийн ажилтан
John Doe

Г.Суурь

Бага сургуулийн зөвлөх, Карьер хөгжлийн төвийн эрхлэгч
John Doe

Б.Батбаяр

Бүтээн байгуулалт хариуцсан менежер
John Doe

Ж.Элбэгзаяа

Ерөнхий нягтлан бодогч
John Doe

Д.Анхбаяр

Дотоод чанарын мэргэжилтэн
John Doe

Э.Тэргүүнцэцэг

Олон нийттэй харилцах менежер
John Doe

Н.Бямбаням

Аж ахуйн дарга

Захиргааны бусад ажилтнууд

John Doe

Ж.Алтантуяа

Цайны газрын эрхлэгч
John Doe

Ж.Мандалжав

Автобусны жолоочдын ахлах
John Doe

Т.Төмөрчөдөр

Нягтлан бодогч
John Doe

М.Цэцэгдэлгэр

Хангамжийн менежер, нярав
John Doe

М.Уудам

Мэдээлэл технологийн ажилтан

Карьер хөгжлийн төв

John Doe

Д.Дуламсүрэн

Карьер хөгжлийн төвийн ажилтан
John Doe

М.Мэндтогтох

Карьер хөгжлийн төвийн ажилтан
John Doe

Н.Уугантуяа

Гадаад харилцааны менежер
John Doe

Э.Отгонбилэг

Карьер хөгжлийн төвийн мэргэжилтэн
John Doe

С.Анударь

Карьер хөгжлийн төвийн ажилтан

Бага ангийн ЗАН

John Doe

Д.Хишигжаргал

Бага ангийн багш
John Doe

О.Наранцэцэг

Бага ангийн багш
John Doe

Р.Цэрэннадмид

Бага ангийн багш
John Doe

У.Уранцэцэг

Бага ангийн багш
John Doe

Д.Долгорцэцэг

Бага ангийн багш
John Doe

Г.Саранмижид

Бага ангийн багш
John Doe

Ө.Урнаа

Бага ангийн багш
John Doe

С.Цэрэннадмид

Бага ангийн багш
John Doe

Б.Урансайхан

Бага ангийн багш
John Doe

Л.Мөнхтуул

Бага ангийн багш
John Doe

О.Наранчимэг

Бага ангийн багш
John Doe

Э.Эрдэнэбайгаль

Бага ангийн багш
John Doe

С.Хишигцагаан

Бага ангийн багш
John Doe

Т.Нацагдорж

Бага ангийн багш
John Doe

Б.Шархүүхэн

Бага ангийн багш
John Doe

Б.Эрдэнэцэцэг

Бага ангийн багш
John Doe

С.Жавзандулам

Бага ангийн багш
John Doe

Г.Энхчимэг

Бага ангийн багш
John Doe

А.Наранзул

Бага ангийн багш
John Doe

П.Шинэтуяа

Бага ангийн багш

Япон хэлний ЗАН

John Doe

П.Цагаанхүү

Япон хэлний багш
John Doe

П.Баасансүрэн

Япон хэлний багш
John Doe

Д.Гэрэлмаа

Япон хэлний багш
John Doe

М.Анударь

Япон хэлний багш
John Doe

В.Түвшинжаргал

Япон хэлний багш
John Doe

Ш.Шинэбаяр

Япон хэлний багш
John Doe

Б.Алтжин

Япон хэлний багш

Англи хэлний ЗАН

John Doe

А.Энхцэцэг

Англи хэлний багш
John Doe

Г.Нямсүрэн

Англи хэлний багш
John Doe

О.Алтанцэцэг

Англи хэлний багш
John Doe

Д.Баясалжаргал

Англи хэлний багш
John Doe

Э.Нацагдулам

Англи хэлний багш
John Doe

Ц.Дулмаа

Англи хэлний багш
John Doe

Д.Ууганцэцэг

Англи хэлний багш
John Doe

Б.Чаминцэцэг

Англи хэлний багш
John Doe

Э.Бадамгарав

Англи хэлний багш
John Doe

Б.Анужин

Англи хэлний багш

Математикийн ЗАН

John Doe

Д.Алтангэрэл

Математикийн багш
John Doe

А.Батмөнх

Математикийн багш
John Doe

Н.Дашбат

Математикийн багш
John Doe

С.Мягмардорж

Математикийн багш
John Doe

Н.Цогжаргал

Математикийн багш
John Doe

Б.Энхсайхан

Математикийн багш
John Doe

С.Баярбаатар

Математикийн багш
John Doe

П.Даарийбаамоо

Математикийн багш
John Doe

М.Уянга

Математикийн багш
John Doe

Б.Амартүвшин

Мэдээллийн технологийн багш
John Doe

Т.Доржсүрэн

Мэдээллийн технологийн багш
John Doe

Б.Эрдэнэхүү

Бага сургуулийн математикийн багш
John Doe

Г.Дэлгэрномин

Математикийн багш

Байгалийн ухааны ЗАН

John Doe

П.Эрдэнэбат

Физикийн багш
John Doe

Б.Өнөржаргал

Химийн багш
John Doe

Т.Ганжаргал

Химийн багш
John Doe

Х.Жансауле

Физикийн багш
John Doe

Д.Лхагвабаасан

Биологийн багш
John Doe

Л.Алтанчимэг

Биологийн багш
John Doe

Ж.Нямдаваа

Биологийн багш
John Doe

Э.Туяа

Химийн багш

Нийгмийн ухааны ЗАН

John Doe

Д.Идэртуул

Монгол хэл, уран зохиолын багш
John Doe

Б.Алтанзул

Монгол хэл, уран зохиолын багш
John Doe

Д.Аюушжав

Монгол хэл, уран зохиолын багш
John Doe

Ж.Мөнхсайхан

Монгол хэл, уран зохиолын багш
John Doe

Д.Ичинхорлоо

Монгол хэл, уран зохиолын багш
John Doe

А.Сандаг-Очир

Нийгмийн ухааны багш
John Doe

Ц.Мөнх-Эрдэнэ

Газар зүйн багш
John Doe

Э.Тэргэлсаран

Монгол хэл, уран зохиолын багш
John Doe

Д.Отгонтуяа

Нийгмийн ухааны багш

Дүрслэх Урлаг, Дизайн Технологийн ЗАН

John Doe

Г.Ганзориг

Зураг төслийн багш
John Doe

С.Энхзул

Технологийн багш
John Doe

О.Болор-Эрдэнэ

Технологийн багш
John Doe

Т.Соёл-Эрдэнэ

Зургийн багш

Урлаг, Гоо Зүйн ЗАН

John Doe

Н.Энх-Амгалан

Бүжгийн багш
John Doe

Э.Булган

Бүжгийн багш
John Doe

Ц.Оюунчимэг

Хөгжмийн багш
John Doe

Э.Янжиндулам

Хөгжмийн багш

Биеийн тамирын ЗАН

John Doe

Ц.Нэмэх

Биеийн тамирын багш
John Doe

М.Жүгдэрнамжил

Биеийн тамирын багш
John Doe

Д.Эрдэнэ-Очир

Биеийн тамирын багш
John Doe

Б.Ганцэцэг

Биеийн тамирын багш
John Doe

Б.Энхмаа

Биеийн тамирын багш
John Doe

Л.Ганзориг

Биеийн тамирын багш

Ивээн тэтгэгчид

XXI-р зуунд даяарчлал улам хүрээгээ тэлэн өргөжиж, түүнтэй уялдаад аливаа боловсролын байгууллага гадаад харилцаагаа өргөжүүлэх асуудал чухал болж байна. Ялангуяа дунд боловсролын хүрээнд хүүхэд залуучуудыг олон улсад хөрвөж, ажиллаж чадах чадвартай болгон бэлтгэх асуудал шаардагдаж байна. Олон улсын соёлыг ойлгох, олон улсын нийгмийн талаар танхимд суралцахаас илүүтэй, бодитойгоор орчинд нь мэдрэх нь илүү чухал юм. Энэ мэт шаардлагад нийцүүлэн ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт гадаад харилцаа, оюутан солилцоо зэрэг сургалтыг бодитой нэвтрүүлэх шаардлагатай юм.

Ивээн тэтгэгч нь АСА-АКУА нийгэмлэг /”ACA-AQUA” NGO/, Хигаши Нихон Хаус /“Higashi Nihon House” Co., LTD/, “Мабучи Зайдан” сан /“Mabuchi Zaidan”, Ясуда Зайдан сан /“Yasuda Zaidan”/ зэрэг байгууллага байдгаас гадна 2007 оны 9 сарын 1-нээс Манай сургуулийн дөрөв дэх төгсөгчдийн санаачлагаар “ УРАМ” нэртэй тэтгэлгийн сан байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

  • Clients
  • Clients
  • Clients
  • Clients
  • Clients
  • Clients

АСА-AQUA төрийн бус байгууллага, “АСА-АКУА” нийгэмлэг /”ACA-AQUA” NGO/

“Aзи Азитайгаа харилцъя” хэмээх Японы төрийн бус байгууллага: Япончууд ядуурлыг бууруулах хамгийн сайн арга зам бол боловсролын биеэ даасан хөгжил гэж үздэг. Үүнтэй адилаар энэ байгууллагын нэрний товчлол нь АСА-AQUA буюу Ази азитайгаа харилцъя гэсэн Ази хүмүүсийн итгэл найдвараар өөрсдийн нийгмийг бий болгох гэсэн утгатай бөгөөд харин “AQUA” гэдэг нь “УС” гэсэн утгатай билээ.

Зөвхөн ус амьдралын бүхий л зүйлсийг хангадаггүй ч ямар ч хэлбэрээр таарч тохирдог бөгөөд үргэлж нам дор газарт урсдаг. Үүнээс гадна ус нь уян зөөлөн, тунгалаг бүх юмс үзэгдэлд нөлөөлдөг хэдий ч бас хад чулууг нэвтлэх хүчтэй юм. “Хамгийн сайхан зүйл бол устай л адилхан” гэж Лао-Цүгийн хэлсэн үг байдаг. Аль ч нийгэмд бид ус шиг хэрэгтэй ажиллахыг эрмэлздэг гэсэн утга агуулгатай.

Энэ байгууллагын байгуулагдсан түүх нь:Япончуудын хувьд ядуу аж төрж байснаа төсөөлөхөд бэрх байдаг бөгөөд үүнтэй яг ижил Азийнхны ядуу дорой амьдрал нь “Мабучи Мотор” компанийн ерөнхийлөгч ноён Мабучи Такаичийн сэтгэлийг нь маш ихээр зовоож байсанд ноён Мабучи ядуу амьдралынхаа төлөө итгэл найдвартай болохоор тэмцэж байсан тэдгээр хүмүүст туслахыг хүссэн. Тиймээс ядуурлыг арилгах нь түүний чин хүсэл байсан учраас 1998 оны 5-р сард “ACA-AQUA” хэмээх байгууллагыг үүсгэн байгуулжээ. Энэ байгууллага нь голчлон Азийн улс орнуудад тэр дундаа Вьетнам болон Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зорилго нь ядуурлыг арилгах

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ДООРХ ОРНУУДАД БОДИТООР ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

Монголд

  • 2001-11-р сард Улаанбаатар: Япон маягийн хэв загвартай хувийн ахлах сургуулийг барихад нь туслалцаа үзүүлсэн.
  • 2001. 1-р сард: 20 сурагчийг цаашид үргэлжлүүлэн суралцахад нь дэмжих зорилгоор тэтгэлгийн хөтөлбөрийг эхэлсэн.
  • 2002. 7-р сард: Шинэ Монгол Ахлах Сургуульд Япон хэлийг сурахад зориулан 20 төрлийн 213 номыг хандивласан.
  • 2002. 8-р сард: Шинэ Монгол Ахлах Сургуулийн багш нараас Японд сургалтанд хамрагдах хөтөлбөрийг эхлэсэн.
  • 2002. 8-р сард: Шинэ Монгол Ахлах Сургуулийнсурагчдын сайн дурынхны үйл ажиллагааг дэмжсэн.
  • 2003. 8-р сард: Монголд зуны сургалтын үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд энэ нь зөвхөн Япон хэл суралцахад бус харин хамтдаа амьдарч суралцах үйл ажиллагаа байсан
  • 2004. 3-р сард: Сурагчдыг Японы их дээд сургуульд суралцахыг нь дэмжиж NPL I тэтгэлгийн хөтөлбөрийг эхэлсэн.
  • 2005 онд Шинэ Монгол Ахлах Сургуулийг шинээр сэргээн засвар хийсэн.
  • 2005. 3-р сард: Сурагчдыг Японд Япон хэлний сургуульд суралцахад нь дэмжиж NPL II тэтгэлгийн хөтөлбөрийг эхэлсэн.

Шинэ Монгол дадал хэвшүүлэх 10 зүйл

Mэндлэх, хүндлэх

Дүрэмт хувцас өмсөх

Зөв хооллох, эрүүл мэндээ анхаарах

Цаг баримтлах

Гар утасны зохистой хэрэглээ

Цэвэр цэгцтэй байх

Гутлаа солих

Хогоо ангилан хаях

Олон нийтийн газар дэгтэй байх

Чигч шударга байх

Шинэ Монгол үзэл санаа

Image 1 Image 2

Бүтээлүүд

Ном Товхимолууд

Nar
М.Энхбат 2018 он
Nar
Д.Аюушжав 2017 он
Nar
Ж.Мөнхсайхан 2017 он
Nar
Ж.Мөнхсайхан болон сурагч нар 2017 он
Nar
С.Отгонтуяа 2017 он
Nar
Ш.Энхжаргал 2016 он
Nar
Ш.Энхжаргал 2016 он
Nar
Б.Батхишиг, Б.Билэгтуяа, Ц.Дулмаа 2016 он
Nar
Б.Батхишиг, Б.Билэгтуяа, Ц.Дулмаа 2016 он
Nar
Б.Батхишиг, Б.Билэгтуяа, Ц.Дулмаа 2016 он
Nar
Б.Шинэгэрэл 2016 он
Nar
Б.Шинэгэрэл 2016 он
Nar
Ш.Адилбиш 2016 он
Nar
Ш.Энхжаргал 2015 он
Nar
Ш.Энхжаргал 2015 он
Nar
Б.Батхишиг, Б.Билэгтуяа, Ц.Дулмаа 2015 он
Nar
Багш нар 2015 он
Nar
Ш.Энхчимэг 2015 он
Nar
Г.Баасанжав 2014 он
Nar
Ахлахын 1-р баг 2014 он
Nar
Д.Хишигжаргал, н.Орхоо, О.Урнаа 2014 он
Nar
Г.Баасанжав 2014 он
Nar
Д.Хишигжаргал, Л.Орхонтуул, Д.Цэенцогзол 2013 он
Nar
Сайн хичээлийн технологи 2013 он
Nar
Р.Бавуудорж, Ц.Бямбадорж, Т.Цэрэнханд 2008 он