Элсэлт

Шинэ Монгол Сургууль

1-р ангийн элсэлтийн журам

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН 10  ДУГААР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Өөрийн суралцах зорилгыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС)-ийн бодлого, зорилготой нэгтгэн, сорилтыг даван туулж, амжилтад хүрэх хүсэл, эрмэлзэлтэй сурагчдад боломж олгох үүднээс 10 дугаар ангийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.  

ЭЛСЭХ СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯНАЛТЫН  ТОО:

2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийг төгсөж, суурь боловсрол эзэмшигчдээс 20 сурагч элсүүлж, 2024-2025 оны хичээлийн жилд ЕБШМС-ийн 10 дугаар ангид суралцуулна.

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:

Элсэлтийн шалгалтын үр дүнгээр хяналтын тоонд багтаж, 10-р ангид суралцах болзол хангасан сурагчид дараах төрлийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. Үүнд:

  1. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр УЛСЫН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувийн хөнгөлөлт;
  2. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр АЙМАГ/НИЙСЛЭЛИЙН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт;

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

Зохион байгуулалтХугацааХэлбэр
1Зар мэдээллийг олон нийтэд хүргэх5 сарын 10-наасцахим сувгаар
2Элсэхийг хүсэгчдийг бүртгэх6 сарын 3-наас 6 сарын 12цахимаар
3Бичгийн шалгалт зохион байгуулах6 сарын 15танхимаар
4Бичгийн шалгалтын дүн гаргах, шалгуулагчдад мэдээлэл хүргэх6 сарын 15цахимаар
5Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдаас ярилцлагын шалгалт авах6 сарын 16танхимаар
6Ярилцлагын шалгалтын дүн гаргаж, тэнцсэн сурагчдад мэдээлэл хүргэх6 сарын 16цахимаар
7Элсэх болзол хангасан сурагчдад батламж гардуулах6 сарын 17биечлэн
8Элсэх болзол хангасан сурагчдын эцэг эхтэй гэрээ байгуулах6 сарын 17-21биечлэн

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

  1. Элсэхийг хүсэгчдийг 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 16:00 цагаас 06 сарын 12-ны өдрийн 16:00 цагийг дуустал http://202.21.114.244/shinemongol-10/ цахим хаягаар бүртгэж, бүртгэлийн дугаар олгох ба бүртгүүлэгч нь регистрийн дугаараар цахим бүртгэлд зөвхөн нэг  удаа хандах боломжтой.
  2. Элсэхийг хүсэгч нь доорх асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулж, word эсхүл pdf файлаар бүртгэлийн системд оруулна. Асуултын хариултыг оноогоор дүгнэхгүй ба хүүхдийн хүсэл, эрмэлзлийг тодруулах үүднээс хүлээн авна.

Асуулт:

  1. Чиний хүсэл, мөрөөдөл, зорилго юу вэ? Чи зорилгынхоо төлөө юу хийдэг вэ? 
  2. Чиний давуу болон сул тал юу вэ? Өөрийн давуу болон сул талаасаа шалтгаалж, амжилт эсвэл бүтэлгүйтэлд орж байсан тохиолдлоо хуваалцана уу?
  3. Чи хамгийн сүүлд уншсан номоо нэрлэнэ үү. Яагаад тухайн номыг унших болсон бэ? Тухайн номоос юуг ойлгож авсан бэ? 
  4. Чи Шинэ Монгол  сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ?
  5. Сурлага, урлаг, спортын чиглэлээр ЗӨВХӨН 9-р ангид гаргасан амжилтаа бичээрэй.
  6. Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй бичнэ.
  7. Бүртгүүлэгчийн цээж зургаа JPEG, PNG, JPG өргөтгөлөөр оруулах бөгөөд зурган файлыг  сурагчийн нэрээр нэрлэсэн байна.
  8. Бүртгэлийн хураамж 40,000 төгрөгийг http://202.21.114.244/shinemongol-10/ хаягаар орж, QРАҮ үйлчилгээг ашиглан, QR код уншуулан төлнө.
  9. Бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг бүртгүүлсэн e-mail хаягаар илгээх тул тогтмол ашигладаг e-mail хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.
  10. Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 16:00 цагт бүртгэлийн системд шалгалт өгөх анги, суудлын дугаар тавигдсан байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  1. Шалгалт нь БШУЯ-наас баталсан суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үндсэн агуулгын хүрээнд байна.
  2. Элсэлтийн шалгалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр танхимаар зохион байгуулна.
  3. Шалгалтын нийт дүнгийн 80 хувийг бичгийн шалгалтаар, 20 хувийг ярилцлагын шалгалтаар тооцно.
  4. Бичгийн шалгалтыг 150 минутын хугацаанд дараах 5 хичээлийн нэгдмэл агуулгаар авч, оноожуулна. Үүнд:

a. Математик 40 оноо b. Монгол хэл 15 оноо c. Англи хэл 15 оноо d. Хими 15 оноо e. Физик 15 оноо

  1. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай ярилцлагын шалгалт зохион байгуулна.
  2. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн системээс бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрах ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх ангид ирсэн байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:

  1. Бичгийн шалгалтыг 2024 оны 06 сарын 15-нд 10:00-12:30 цагийн хооронд зохион байгуулна.
  2. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай 2024 оны 06 сарын 16-нд 09:00-13:00 цагийн хооронд ярилцлагын шалгалт зохион байгуулна. Ярилцлагын шалгалтын хуваарийг цахим бүртгэлийн систем болон e-mail хаягаар илгээнэ.

ДҮН МЭДЭЭ:

  1. Бичгийн шалгалтын дүнг 2024 оны 06 сарын 15-ны 19:00 цагт багтаан бүртгэлийн дугаараар нь "Шинэ Монгол сургууль" фэйсбүүк хуудас болон цахим бүртгэлийн системээр мэдээлнэ.
  2. Ярилцлагын шалгалтын дүнг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт багтаан цахим бүртгэлийн систем болон бүртгүүлсэн e-mail хаягаар илгээнэ.
  3. Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн хамт 2024 оны 06 сарын 17-ны өдөр элсэн суралцах батламжийг сургуулийн захирлаас гардан авна. Батламж олгох цагийн хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулна.

ХОЛБОО БАРИХ: Сургуулийн утас 7777-5599

Элсэлттэй холбоотой асуултыг 80287052 

Цахим бүртгэлтэй холбоотой асуултыг 80280591

Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдлийг school@shinemongol.edu.mn хаягаар тус тус хүлээж авна.

10-р ангийн элсэлтийн журам

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН 10  ДУГААР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Өөрийн суралцах зорилгыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС)-ийн бодлого, зорилготой нэгтгэн, сорилтыг даван туулж, амжилтад хүрэх хүсэл, эрмэлзэлтэй сурагчдад боломж олгох үүднээс 10 дугаар ангийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.  

ЭЛСЭХ СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯНАЛТЫН  ТОО:

2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийг төгсөж, суурь боловсрол эзэмшигчдээс 20 сурагч элсүүлж, 2024-2025 оны хичээлийн жилд ЕБШМС-ийн 10 дугаар ангид суралцуулна.

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:

Элсэлтийн шалгалтын үр дүнгээр хяналтын тоонд багтаж, 10-р ангид суралцах болзол хангасан сурагчид дараах төрлийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. Үүнд:

  1. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр УЛСЫН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувийн хөнгөлөлт;
  2. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр АЙМАГ/НИЙСЛЭЛИЙН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт;

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

Зохион байгуулалтХугацааХэлбэр
1Зар мэдээллийг олон нийтэд хүргэх5 сарын 10-наасцахим сувгаар
2Элсэхийг хүсэгчдийг бүртгэх6 сарын 3-наас 6 сарын 12цахимаар
3Бичгийн шалгалт зохион байгуулах6 сарын 15танхимаар
4Бичгийн шалгалтын дүн гаргах, шалгуулагчдад мэдээлэл хүргэх6 сарын 15цахимаар
5Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдаас ярилцлагын шалгалт авах6 сарын 16танхимаар
6Ярилцлагын шалгалтын дүн гаргаж, тэнцсэн сурагчдад мэдээлэл хүргэх6 сарын 16цахимаар
7Элсэх болзол хангасан сурагчдад батламж гардуулах6 сарын 17биечлэн
8Элсэх болзол хангасан сурагчдын эцэг эхтэй гэрээ байгуулах6 сарын 17-21биечлэн

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

1. Элсэхийг хүсэгчдийг 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 16:00 цагаас 06 сарын 12-ны өдрийн 16:00 цагийг дуустал http://202.21.114.244/shinemongol-10/ цахим хаягаар бүртгэж, бүртгэлийн дугаар олгох ба бүртгүүлэгч нь регистрийн дугаараар цахим бүртгэлд зөвхөн нэг  удаа хандах боломжтой.

2. Элсэхийг хүсэгч нь доорх асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулж, word эсхүл pdf файлаар бүртгэлийн системд оруулна. Асуултын хариултыг оноогоор дүгнэхгүй ба хүүхдийн хүсэл, эрмэлзлийг тодруулах үүднээс хүлээн авна.

Асуулт:

  1. Чиний хүсэл, мөрөөдөл, зорилго юу вэ? Чи зорилгынхоо төлөө юу хийдэг вэ? 
  2. Чиний давуу болон сул тал юу вэ? Өөрийн давуу болон сул талаасаа шалтгаалж, амжилт эсвэл бүтэлгүйтэлд орж байсан тохиолдлоо хуваалцана уу?
  3. Чи хамгийн сүүлд уншсан номоо нэрлэнэ үү. Яагаад тухайн номыг унших болсон бэ? Тухайн номоос юуг ойлгож авсан бэ? 
  4. Чи Шинэ Монгол  сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ?
  5. Сурлага, урлаг, спортын чиглэлээр ЗӨВХӨН 9-р ангид гаргасан амжилтаа бичээрэй. 

3. Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй бичнэ.

4. Бүртгүүлэгчийн цээж зургаа JPEG, PNG, JPG өргөтгөлөөр оруулах бөгөөд зурган файлыг  сурагчийн нэрээр нэрлэсэн байна.

5. Бүртгэлийн хураамж 40,000 төгрөгийг http://202.21.114.244/shinemongol-10/ хаягаар орж, QРАҮ үйлчилгээг ашиглан, QR код уншуулан төлнө.

6. Бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг бүртгүүлсэн e-mail хаягаар илгээх тул тогтмол ашигладаг e-mail хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.

7. Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 16:00 цагт бүртгэлийн системд шалгалт өгөх анги, суудлын дугаар тавигдсан байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  1. Шалгалт нь БШУЯ-наас баталсан суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үндсэн агуулгын хүрээнд байна.
  2. Элсэлтийн шалгалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр танхимаар зохион байгуулна.
  3. Шалгалтын нийт дүнгийн 80 хувийг бичгийн шалгалтаар, 20 хувийг ярилцлагын шалгалтаар тооцно.
  4. Бичгийн шалгалтыг 150 минутын хугацаанд дараах 5 хичээлийн нэгдмэл агуулгаар авч, оноожуулна. Үүнд:

a. Математик 40 оноо b. Монгол хэл 15 оноо c. Англи хэл 15 оноо d. Хими 15 оноо e. Физик 15 оноо

  1. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай ярилцлагын шалгалт зохион байгуулна.
  2. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн системээс бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрах ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх ангид ирсэн байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:

  1. Бичгийн шалгалтыг 2024 оны 06 сарын 15-нд 10:00-12:30 цагийн хооронд зохион байгуулна.
  2. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай 2024 оны 06 сарын 16-нд 09:00-13:00 цагийн хооронд ярилцлагын шалгалт зохион байгуулна. Ярилцлагын шалгалтын хуваарийг цахим бүртгэлийн систем болон e-mail хаягаар илгээнэ.

ДҮН МЭДЭЭ:

  1. Бичгийн шалгалтын дүнг 2024 оны 06 сарын 15-ны 19:00 цагт багтаан бүртгэлийн дугаараар нь "Шинэ Монгол сургууль" фэйсбүүк хуудас болон цахим бүртгэлийн системээр мэдээлнэ.
  2. Ярилцлагын шалгалтын дүнг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт багтаан цахим бүртгэлийн систем болон бүртгүүлсэн e-mail хаягаар илгээнэ.
  3. Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн хамт 2024 оны 06 сарын 17-ны өдөр элсэн суралцах батламжийг сургуулийн захирлаас гардан авна. Батламж олгох цагийн хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулна.

ХОЛБОО БАРИХ: Сургуулийн утас 7777-5599

 Элсэлттэй холбоотой асуултыг 80287052 

Цахим бүртгэлтэй холбоотой асуултыг 80280591

Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдлийг 

school@shinemongol.edu.mn

 хаягаар тус тус хүлээж авна.

67-р ангийн элсэлтийн журам

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН  6, 7ДУГААР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Өөрийн суралцах зорилгыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС)-ийн бодлого, зорилготой нэгтгэн, сорилтыг даван туулж, амжилтад хүрэх хүсэл, эрмэлзэлтэй сурагчдад боломж олгох үүднээс 6, 7 дугаар ангийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино. 

ЭЛСЭХ СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯНАЛТЫН  ТОО:

Анги6-р анги7-р анги
Элсэгчдэд тавигдах шаардлага5-р анги төгссөн байх6-р анги төгссөн байх
Элсүүлэх сурагчийн тоо25 сурагч25 сурагч

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

Зохион байгуулалтХугацааХэлбэр
1Зар мэдээллийг олон нийтэд хүргэх5 сарын 17-ноосцахим суваг
2Элсэхийг хүсэгчдийг бүртгэх5 сарын 20-ноос 6 сарын 08онлайн
3Бичгийн шалгалт зохион байгуулах6 сарын 10танхим
4Шалгалтын дүн гаргах, шалгуулагчдад мэдээлэл хүргэх6 сарын 11цахимаар
5Элсэх болзол хангасан сурагчдад батламж гардуулах6 сарын 12биечлэн
6Элсэх болзол хангасан сурагчдын эцэг эхтэй гэрээ байгуулах6 сарын 12-16биечлэн

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

  1. Элсэхийг хүсэгчдийг 2023 оны 05 сарын 20-ны өдрийн 16:00 цагаас 06 сарын 08-ны өдрийн 16:00 цагийг дуустал http://202.21.114.244/shinemongol-dund/цахим хаягаар бүртгэж, бүртгэлийн дугаар олгох ба бүртгүүлэгч нь регистрийн дугаараар цахим бүртгэлд зөвхөн нэг  удаа хандах боломжтой.
  2. Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй бичнэ.
  3. Бүртгүүлэгчийн цээж зургийг JPEG, PNG, JPG өргөтгөлөөр оруулах бөгөөд зурган файлыг  сурагчийн нэрээр нэрлэсэн байна.
  4. Бүртгэлийн хураамж 15’000 төгрөгийг http://202.21.114.244/shinemongol-dund/ хаягаар орж QРАҮ үйлчилгээг ашиглан, QR код уншуулан төлнө. Голомт банкаар тооцоо хийх боломжгүйг анхааруулж байна.
  5. Бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг бүртгүүлсэн e-mail хаягаар илгээх тул тогтмол ашигладаг e-mail хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.
  6. Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд 06сарын 09-ний өдрийн 16:00 цагт бүртгэлийн системд шалгалт өгөх анги, суудлын дугаар тавигдсан байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  1. Шалгалт нь БШУЯ-наас баталсан математик, монгол хэлний хичээлийн бага болон суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үндсэн агуулгын хүрээнд байна.
  2. Элсэлтийн шалгалтыг 2023 оны 06 сарын 10-нд 10:00-12:00 цагийн хооронд танхимаар зохион байгуулна. Үүнд:
АнгиШалгалт авах хичээлШалгалтын хугацааШалгалтын дээд оноо
6-р ангиМонгол хэл40 минут30
Математик60 минут70
7-р ангиМонгол хэл40 минут30
Математик60 минут70

3. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн системээс бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрах ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх ангид ирсэн байна.

4. Монгол хэл, математикийн шалгалтын нийлбэр дүн, гүйцэтгэлийн хувиар шалгуулагчдыг эрэмбэлж, анги тус бүрд эхний 25 сурагчид элсэн суралцах эрх олгоно.

ДҮН МЭДЭЭ:

  1. Шалгалтын дүнг 2023 оны 06 сарын 11-ний 10:00 цагт багтаан бүртгэлийн дугаараар нь "Шинэ Монгол сургууль" фэйсбүүк хуудас болон цахим бүртгэлийн системээр мэдээлнэ.
  2. Шалгалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн хамт 2023 оны 06 сарын 12-ны өдөр элсэн суралцах батламжийг сургуулийн захирлаас гардан авна. Батламж олгох хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулна.

ХОЛБОО БАРИХ:     Сургуулийн утас 7777-5599

                                    Элсэлттэй холбоотой асуултыг 80967787 

                                    Цахим бүртгэлтэй холбоотой асуултыг 99012097

Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдлийг school@shinemongol.edu.mn хаягаар тус тус хүлээж авна.

                                                              СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

 

Өмнөх жилүүдийн жишиг даалгавар

Book Image

2020-2021

10 - р анги
Татаж авах
Book Image

2020-2021

1 - р анги
Татаж авах
Book Image

2019-2020

10 - р анги
Татаж авах