Шинэ Монгол сургуулийн 10 дугаар ангид сурагч элсүүлэх удирдамж гарлаа

Blog Single

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН 

10  ДУГААР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Өөрийн суралцах зорилгыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС)-ийн бодлого, зорилготой нэгтгэн, сорилтыг даван туулж, амжилтад хүрэх хүсэл, эрмэлзэлтэй сурагчдад боломж олгох үүднээс 10 дугаар ангийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.  

ЭЛСЭХ СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯНАЛТЫН  ТОО:

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийг төгсөж, суурь боловсрол эзэмшигчдээс 20 сурагч элсүүлж, 2023-2024 оны хичээлийн жилд ЕБШМС-ийн 10 дугаар ангид суралцуулна.

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:

Элсэлтийн шалгалтын үр дүнгээр хяналтын тоонд багтаж, 10-р ангид суралцах болзол хангасан сурагчид дараах төрлийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. Үүнд:

1. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр УЛСЫН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувийн хөнгөлөлт;

2. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр АЙМАГ/НИЙСЛЭЛИЙН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт;

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ:

№ Зохион байгуулалт Хугацаа Хэлбэр

1. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх 6 сарын 2-ноос 6 сарын 15 /цахимаар/

2. Бичгийн шалгалт зохион байгуулах 6 сарын 17 /танхимаар/

3. Бичгийн шалгалтын дүн гаргах, шалгуулагчдад мэдээлэл хүргэх 6 сарын 17 /цахимаар/

4. Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдаас ярилцлагын шалгалт авах 6 сарын 18 /танхимаар/

5. Ярилцлагын шалгалтын дүн гаргаж, тэнцсэн сурагчдад мэдээлэл хүргэх 6 сарын 18 /цахимаар/

6. Элсэх болзол хангасан сурагчдад батламж гардуулах 6 сарын 19 /биечлэн/

7. Элсэх болзол хангасан сурагчдын эцэг эхтэй гэрээ байгуулах 6 сарын 19-23 /биечлэн/

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

1. Элсэхийг хүсэгчдийг 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 16:00 цагаас 06 сарын 15-ны өдрийн 16:00 цагийг дуустал http://202.21.114.244/shinemongol-10/ цахим хаягаар бүртгэж, бүртгэлийн дугаар олгох ба бүртгүүлэгч нь регистрийн дугаараар цахим бүртгэлд зөвхөн нэг  удаа хандах боломжтой.

2. Элсэхийг хүсэгч нь доорх асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулж, word эсхүл pdf файлаар бүртгэлийн системд оруулна. Асуултын хариултыг оноогоор дүгнэхгүй ба хүүхдийн хүсэл, эрмэлзлийг тодруулах үүднээс хүлээн авна.

     Асуулт:

     1. Чиний хүсэл, мөрөөдөл, зорилго юу вэ? Чи зорилгынхоо төлөө юу хийдэг вэ?  

     2. Чиний давуу болон сул тал юу вэ? Өөрийн давуу болон сул талаасаа шалтгаалж, амжилт эсвэл бүтэлгүйтэлд орж байсан тохиолдлоо хуваалцана уу?

     3. Чи хамгийн сүүлд уншсан номоо нэрлэнэ үү. Яагаад тухайн номыг унших болсон бэ? Тухайн номоос юуг ойлгож авсан бэ?  

     4. Чи Шинэ Монгол  сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ?

     5. Сурлага, урлаг, спортын чиглэлээр ЗӨВХӨН 9-р ангид гаргасан амжилтаа бичээрэй.

3. Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй бичнэ.

4. Бүртгүүлэгчийн цээж зургаа JPEG, PNG, JPG өргөтгөлөөр оруулах бөгөөд зурган файлыг  сурагчийн нэрээр нэрлэсэн байна.

5. Бүртгэлийн хураамж 15’000 төгрөгийг http://202.21.114.244/shinemongol-10/ хаягаар орж, QРАҮ үйлчилгээг ашиглан, QR код уншуулан төлнө. Голомт банкаар тооцоо хийх боломжгүйг анхааруулж байна.

6. Бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг бүртгүүлсэн e-mail хаягаар илгээх тул тогтмол ашигладаг e-mail хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.  

7. Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд 06 сарын 16-ны өдрийн 16:00 цагт бүртгэлийн системд шалгалт өгөх анги, суудлын дугаар тавигдсан байна.  

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

1. Шалгалт нь БШУЯ-наас баталсан суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үндсэн агуулгын хүрээнд байна.

2. Элсэлтийн шалгалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр танхимаар зохион байгуулна.  

3. Шалгалтын нийт дүнгийн 80 хувийг бичгийн шалгалтаар, 20 хувийг ярилцлагын шалгалтаар тооцно.

4. Бичгийн шалгалтыг 150 минутын хугацаанд дараах 5 хичээлийн нэгдмэл агуулгаар авч, оноожуулна. Үүнд:

a. Математик 40 оноо  b. Монгол хэл 15 оноо     c. Англи хэл 15 оноо   d. Хими 15 оноо  e. Физик 15 оноо

5. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай ярилцлагын шалгалт зохион байгуулна.

6. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн системээс бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрах ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх ангид ирсэн байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:

1. Бичгийн шалгалтыг 2023 оны 06 сарын 17-нд 10:00-12:30 цагийн хооронд зохион байгуулна.  

2. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай  2023 оны 06 сарын 18-нд 09:00-13:00 цагийн хооронд ярилцлагын шалгалт зохион байгуулна. Ярилцлагын шалгалтын хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулсан байна.  

ДҮН МЭДЭЭ:

1. Бичгийн шалгалтын дүнг 2023 оны 06 сарын 17-ны 19:00 цагт багтаан бүртгэлийн дугаараар нь "Шинэ Монгол сургууль" фэйсбүүк хуудас болон цахим бүртгэлийн системээр мэдээлнэ.

2. Ярилцлагын шалгалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн хамт 2023 оны 06 сарын 19-ний өдөр элсэн суралцах батламжийг сургуулийн захирлаас гардан авна. Батламж олгох хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулна.

ХОЛБОО БАРИХ:  

Сургуулийн утас 7777-5599

Элсэлттэй холбоотой асуултыг 80897787  

Цахим бүртгэлтэй холбоотой асуултыг 99012097

Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдлийг school@shinemongol.edu.mn хаягаар тус тус хүлээж авна.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ: