Шинэ Монгол сургуулийн жолооч Ч.Болдбаатар “ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ” тэмдэгээр шагнуулав.

Blog Single


“ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ” тэмдэгээр шагнуулсан Шинэ Монгол сургуулийн жолооч Чулуунбатын Болдбаатартаа халуун баяр хүргэе.

Ч.Болдбаатар нь 2005 оноос хойш өнөөг хүртэл Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуульд жолоочоор ажиллаж, жил бүр 600-700 хүүхдэд сурагчдын автобусны үйлчилгээ үзүүлж, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалан, аюул осолгүйгээр үйлчилж байна. Мөн сургуулийн автобусны үйлчилгээний стандартыг ханган ажиллахад анхаарч идэвх санаачилгатай ажиллахын сацуу, автобусны чиглэлийн судалгаа, сурагчдад үйлчлэх автобусны чиглэлийг боловсруулан ажилладаг.

Сурагчдын автобусны үйлчилгээ үзүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагч, сурагчидтай эерэг харилцаатай үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, эцэг эх асран хамгаалагч, сурагчдаас үргэлж талархал хүлээдэг жолооч юм. 

Түүнчлэн сургуулийн “Амьдрах чадварт сургах” хөтөлбөрийн хүрээнд  Монголын байгаль, түүх, өв соёл, хөдөөгийн ахуй амьдралтай танилцуулах зорилго бүхий “Хөдөлмөр сургалтын төв”, “Боролдой”, “Би том болсон” хөтөлбөрүүдэд  бага, дунд сургуулийн сурагчдыг хүргэх, авах үйлчилгээг хариуцан ажиллаж, хөтөлбөрт явах, ирэх замын аюулгүй байдлыг хангаж, сааталгүй сайн явж ирэх нөхцөл боломжийг бүрдүүлдэг.

Эерэг хандлага, хариуцлагатай зан чанараараа үлгэрлэж, техникийн аюулгүй ажиллагаа, стандартыг баримтлан үйлчилж монголын ирээдүй, хойч үеийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй танд баярлалаа.

Танд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.


Хуваалцах:

Холбоотой мэдээ: