С.Мягмардорж 2026 оны 1 сарын 19 - 25-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод байрлах Кайжо дунд, ахлах сургууль (海城学・高等学校)-д ажиллаад ирлээ.

Шинэ Монгол сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрөөр математикийн багш С.Мягмардорж 2026 оны 1 сарын 19 - 25-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод байрлах Кайжо дунд, ахлах сургууль (海城学・高等学校)-д ажиллаад ирлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд С.Мягмардорж багш 8 болон 10-р ангийн сурагчдад математикийн хичээл зааж, Кайжо сургуулийн багш нарт лекц танилцуулсны зэрэгцээ Ёокохама хотод зохион байгуулагдсан Японы математикийн форумд оролцов. Энэхүү форум нь Япон улсын өнцөг булан бүрээс ахлах сургуулийн сурагчид өөрсдийн судалгаагаа танилцуулдаг томоохон үйл ажиллагаа юм. С.Мягмардорж багшийн Япон улсад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн турш орчуулга хийж, багшдаа тусалсан Шинэ Монголын төгсөгчид болон халуун дотноор угтан авсан Кайжо дунд, ахлах сургуулийн хамт олонд гүнээ талархаж байна. ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ МОНГОЛ ИРГЭДИЙГ БИД БЭЛТГЭНЭ.