Япон улсын КАКЭ боловсролын институтийн нэрэмжит 15 дахь удаагийн Япон хэлний уран илтгэлийн ОЛОН УЛСЫН уралдаан

Япон улсын КАКЭ боловсролын институтийн нэрэмжит 15 дахь удаагийн Япон хэлний уран илтгэлийн ОЛОН УЛСЫН уралдааны Монгол дахь тэмцээн 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, Шинэ Монгол сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. Тус уралдаанд ахлах сургуулийн сурагчид болон их сургуулийн оюутнууд “Миний мөрөөдөл” сэдвээр эсээ бичиж, хоёрдугаар шатанд илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлэв. 12-4 ангийн сурагч М.Намуундарь, 12-3 ангийн сурагч Б.Идэр, Б.Хувьтөгөлдөр, М.Есүгэн нар амжилттай оролцсоноос М.Намуундарь тэргүүн байр эзэлж, дараагийн шатанд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм. Олон улсын шат 11 дүгээр сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдаж, 11 орны шилдэг илтгэгчидтэй Япон хэлний мэдлэг, оюун ухаан, илтгэх ур чадвараараа өрсөлдөн дэд байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүллээ. М.Намуундарь нь Япон хэлийг 6 дугаар ангиасаа хичээнгүйлэн суралцаж байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтад N1 түвшний болзол хангажээ. Шагнал, өргөмжлөлийг Мика Монгол сургалтын төвийн захирал М.Дэлгэрмаа гардуулан өглөө. М.Намуундарьдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!