Бид "зөв"
иргэнийг бэлтгэнэ
Сургалтын хөтөлбөрүүд


“Монгол хэл” судлагдахууны хөтөлбөр
Бага сургуулийн зөвлөх багш С.Отгонтуяагийн санаачлагаар бичиж, уншиж сурах зорилготой бодлого нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. 1-р ангид бүтэн үгийн аргаар эхлэн дадлага ахих тусам үг, өгүүлбэрийн багтаамжийг нэмэгдүүлнэ.
Өөрөөр хэлбэл эхлээд 6 настангуудад үсэг, үеийг хамгийн түрүүнд нүдлүүлнэ. Дараа нь үсэг, үе нэмдэг. Сүүлд нь үг нэмдэг.
Тус хөтөлбөр нь дараах онцлогтой:
- Давтан уншлагаар холбон дуудах аргыг эзэмшиж чадваржина.
- Үеэр тасалж унших бэрхшээл үүсэхгүй, урсган уншдаг.
- Багшийн ачаалал буурч, дэмжих ажлуудад цаг нэмэгдэнэ.
- Сурагч бие дааж бүтээх, сурахын баяр баясгаланг мэдэрнэ.
1-р ангид минутын хурдан уншлага гэж байдаггүй. Харин ойлгож унших, бичих чадварыг оношилж ахицыг үнэлдэг.
- I анги – Үг унших чадвар
- II анги – Цэг, таслалын дагуу өгүүлбэр унших
- III анги – Эхийн утга санаанд анхаарах
- IV анги – Догол мөрийн утгад анхаарах
- V анги – Ном зохиолын агуулгыг ойлгох
"Холимог бүлгийн хичээл"-ээр 4–5-р ангийн сурагчдыг чадвараар нь бүлэглэн дадлагажуулдаг.
ШУГЗ Ц.Няндаг багшийн үзэл баримтлалын дагуу 2021 оноос 4-р ангид англи хэлийг эхлүүлж, 30 сурагчийг 15/15 бүлгээр долоо хоногт 3 цагаар хичээллэнэ. 3–4-р ангид яриа, сонсголд; 5-р ангид бичгийн чадварт түлхүү анхаарна.
Япон сурах бичгийн туршлагыг түшиглэн пианика, бишгүүр хөгжимтэй хичээллэж, энгийн ноот унших-бичих, дуулах, хөгжимдөх чадварыг хөгжүүлнэ. Жил бүр баталгаажуулах шалгалт өгнө.
2020 онд Боловсрол суваг телевизтэй хамтран бодлогыг контент болгон түгээсэн. II–III ангид 5 өдрийн 3 нь судлагдахуун, 2 нь гэрийн ажил даалгавруудтайгаар оюуны болон биеийн хөдөлмөрийг хослуулна.
Амжилтын баяр нь 6 шат дарааллаар зохион байгуулагдаж, үеэрээ 85%-аас дээш үнэлгээгээр баталгаажсаны дараа эцэг, эхчүүдэд тайлагнах эрхээ авдаг.
Хөгжүүлэх хөтөлбөр
"Би том болж байна" хөтөлбөр
1–3-р ангид өөрийгөө арчлах, өөрийгөө илэрхийлэх дадал хэвшлийг төлөвшүүлнэ. ОУХНТ-тай хамтран зохион байгуулж, төлөвлөгөөт бэлтгэл, эрүүл мэндийн үзлэг, эцэг эхийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг.
- Баг бүр хөтөлбөрөө боловсруулна
- Хэвшүүлэх 2–3 дадлыг сонгоно
- Эцэг эх, сурагчдад танилцуулга хийж, бичгээр төлөвлөнө
- Эрүүл мэндийн үзлэгт хамруулна
- Дүрэм, журмаа мөрдөн хэрэгжүүлнэ