ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДСЭН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

✅ХАМРАХ ХҮРЭЭ, АНГИЛАЛ:
1. Олимпиадад еренхий боловсролын сургууль, мэргэжлийн
боловсролын коллежийн 8, 9, 10, 11,12 ангийн сурагчид болон мэргэжлийн багш нар
оролцоно.
2. Олимпиадыг 8, 9, 10, 11, 12 ангийн сурагчид болон
судлагдахууны багш гэсэн ангилалтай.
3. Ангилал тус бүрт нэг сургуулиас 5 хүртэл сурагч оролцоно.
Сурагчид анги дэвшиж оролцох боломжтой ба нэг сурагч зөвхөн нэг л ангилалд
оролцоно. Олимпиадад оролцох багш нь улсын олимпиадын медальгүй байна.
4. Нэг сургуулиас оролцож буй сурагчид болон багшийг нэг
багт тооцно.
✅ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР,
ХУГАЦАА:
БЗД, 25-р хороо,
13-р хороолол, Еренхий боловсролын Шинэ Монгол сургуулийн хичээлийн D байр / Дунд сургууль/
✅2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14:00
цагаас зохион байгуулна.
✅БҮРТГЭЛ:
1. Бүртгүүлэхдээ
тухайн сургуулийн сургалтын менежер нь олимпиадад оролцох багш, сурагчийн
мэдүүлгийг хавсралтын дагуу нэгтгэж, гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан,
зурган файл хэлбэрээр ирүүлнэ.
2.Олимпиадын
бүртгэлийг 2026.03.09 өдрийн 09:00 цагаас 2026.03.18-ны едрийн 18:00 цаг хүртэл
olympiad@shinemongol.edu.mn и-мэйл хаягаар хүлээж
авна.
3. Бүртгэлийн хураамжгүй.


