Logo
Цэс
Үйл ажиллагаа4 уншсан

“Зоогийн ширээ засалт” тэмцээн

“Зоогийн ширээ засалт” тэмцээн
Шинэ Монгол дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Зоогийн ширээ засалт” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнийг 2011 оноос эхлэн жил бүр дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг билээ.
6-9 дүгээр ангидаа үзсэн хоолзүйн хичээлээ бататгаж, юу сурсанаа анги хамт олон, үеийн найзууд, багш нартаа тайлагнаж, ангийн найзуудтайгаа баг болон хуваагдан хамт хоол хийж, ширээ засч, хийсэн хоолоо танилцуулж, хувааж идэн дурсамжтай нэг өдрийг өнгөрүүллээ.
Тэмцээндээ идэвхитэй оролцож, тансаг, амттай хоолоор найзуудаа дайлж, ширээ засалтын гайхамшгийг мэдрүүлсэн бүх сурагчдадаа, технологийн С.Энхзул багшдаа баярлалаа.
No photo description available.May be an image of one or more people and textMay be an image of couscous and textMay be an image of smoked salmonMay be an image of chow meinMay be an image of pizza and textMay be an image of text