Logo
Цэс
Үйл ажиллагаа2 уншсан

“МАТЕМАТИК-САГС” тэмцээн

“МАТЕМАТИК-САГС” тэмцээн
Шинэ Монгол сургуулийн брэнд үйл ажиллагаа: “МАТЕМАТИК-САГС” тэмцээн
Шинэ Монгол сургууль байгуулагдсан цагаас эхлэн тус сургуулийн анхдагч багш, Монгол Улсын Гавьяат багш Д.Алтангэрэлийн санаачилгаар “МАТЕМАТИК-САГС” тэмцээнийг жил бүрийн 3 дугаар сарын 14-ний өдөр буюу Дэлхийн математикчдын өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Тус тэмцээнийг энэ жил 25 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээний онцлог нь багуудын охид, хөвгүүдийн тоог тэнцвэржүүлэн оролцуулснаас гадна үйл ажиллагааг “ZOOM” платформоор шууд дамжуулж, хаанаас ч үзэх боломжийг бүрдүүлсэн явдал байв.
Жилээс жилд зохион байгуулалт, менежмент нь улам сайжирч, өдгөө ахлах ангийн сурагчдын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээнүүдийн нэг болон өргөжөөд байна. Бодлого бодох урлагийг сагсан бөмбөгийн дүрэмтэй уялдуулан зохион байгуулдаг нь сурагчдын сонирхлыг татахын зэрэгцээ тэдний сэтгэн бодох чадвар, авьяасыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү тэмцээнийг манай сургуультай хамтран ажилладаг Японы нэр хүндтэй, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Кайжёо” хөвгүүдийн ахлах сургуулийн багш, доктор Кавасаки өндрөөр үнэлж, сурагчдаа дагуулан оролцуулж байсан түүхтэй. Мөн бид “Олонлог” сургуультай хамтран уг тэмцээнийг хоёр удаа амжилттай зохион байгуулж байв.
May be an image of one or more people and textMay be an image of one or more people and textMay be an image of one or more people, people studying and textMay be an image of one or more people and textMay be an image of one or more people, people studying and text that says '前 AI el ИK 9 OPTnPЖAИЙ'May be an image of studying, childrens toy, hospital and textMay be an image of one or more people, people studying and text