Үйл ажиллагаа32 уншсан
“Хөгжмийн ертөнц” наадам

Сурагчдын хөгжмийн хичээлд идэвхтэй оролцох сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, мөн багаар хамтран ажиллах чадварыг дэмжих зорилготой “Хөгжмийн ертөнц” наадам 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Бишгүүр, үкүлэлэ, пианика, төгөлдөр хуур, цохивор хөгжим, металфон зэрэг хөгжмийн зэмсгээр хичээлээр сурсан аялгуугаа анги хамт олноороо хамт тоглон оролцож, хөгжмийн ертөнцөөр аяллаа.
Гитар хөгжмөөр хичээл дээр сурсан болон бие даан бэлтгэсэн дуугаа анги хамт олноороо хамт дуулж, хөгжимдөн өөрсдийн авьяас чадвараа гайхалтайгаар илэрхийллээ.
Энэхүү наадам нь сурагчдын бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, өөртөө итгэх итгэл болон багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Оролцсон нийт сурагчид, багш нартаа баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!








с









