Logo
Цэс
Үйл ажиллагаа148 уншсан

“ЦЭРЭГ” амьдрах чадвар хөтөлбөр

“ЦЭРЭГ” амьдрах чадвар хөтөлбөр
10 дугаар ангийн сурагчдыг осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, бие даах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой “ЦЭРЭГ” амьдрах чадвар хөтөлбөр 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
9 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд Гүнжийн хоолой дахь ДХИС-ийн Сургалт, дадлагын цогцолборт зохион байгуулагдсан тус хөтөлбөрт нийт 124 сурагч хамрагдав.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчид:
-Болзошгүй халдлага, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах
-Анхны тусламжийг гарын доорх материал ашиглан үзүүлэх
-Бие даан болон багаар хамтран ажиллах
-Эх орон, түүхээрээ бахархах, эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг олон талын мэдлэг, ур чадвар эзэмшлээ.
9 дүгээр сарын 18-нд болсон хаалтын арга хэмжээний үеэр сурагчид эцэг эх, асран хамгаалагчдадаа хөтөлбөрийн хугацаанд сурч, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа тайлагналаа.
Энэхүү хөтөлбөрт идэвх зүтгэл гарган оролцсон сурагчдадаа чиглүүлэн ажилласан нийгмийн ажилтан Э.Чулуунчимэг, багийн багш нартаа болон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажилласан ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын хамт олонд талархал илэрхийлье.
Сурагчид маань өөртөө итгэлтэй, эр зоригтой, урам зориг дүүрэн болж, сурагч насныхаа мартагдашгүй дурсамжийг бүтээсэн сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
May be an image of Saqsaywaman and textMay be an image of textMay be an image of textMay be an image of aircraftMay be an image of textNo photo description available.