Logo
Цэс
Үйл ажиллагаа19 уншсан

“THINK-SPEAK-LEAD” СЭДЭВТ АНГЛИ ХЭЛНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

“THINK-SPEAK-LEAD” СЭДЭВТ АНГЛИ ХЭЛНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
“THINK-SPEAK-LEAD” СЭДЭВТ АНГЛИ ХЭЛНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН VIII, IX АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус сургуулийн Англи хэлний заах аргын нэгдлийн багш нарын зохион байгуулсан илтгэлийн уралдаанд нийт 18 илтгэгч 11 илтгэлээр оролцон
1. Сурагчид хиймэл оюун ухааныг хичээлд ашиглахдаа юуг анхаарах ёстой вэ?
2. Сургуулийн хоолны газруудад нэг удаагийн хуванцар хэрэгслүүдийг хэрэглэхийг хориглох ёстой юу?
3. Сошиал орчин дах зохисгүй мэдээллээс хүүхдүүдийг хамгаалахын тулд Монголын засгийн газраас зохицуулалт хийх шаардлагатай юу?
4. Сошиал инфлюнсерүүд буюу интернэт орчин дах олны танил хүмүүсийг үлгэрлэн дуурайдаг хүүхэд залуус олон байдаг учраас тэд хэлж буй зүйлсдээ болгоомжтой байх хэрэгтэй юу? гэсэн сэдвүүдийн дагуу олон олон асуудлуудыг хөндсөн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг санал болгосон, үе тэнгийнхнээ уриалсан сонирхолтой, үр өгөөжтэй уралдаан болж өнгөрлөө.
Илтгэлүүдийг сэдэвтээ нийцсэн эсэх, агуулга ойлгомжтой, баримт нотолгоотой байгаа эсэх, оролцогчдыг идэвхтэй хамруулсан, харилцан яриа, хамтын ажиллагааг дэмжсэн эсэх, дуу хоолой тод, ойлгомжтой, биеийн хэл, харилцаа сайтай, цаг баримталсан эсэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэн эхний 3 байрыг шалгаруулж урамшуулав.
Үүнд:
🥇 1-р байр 9-1 ангийн сурагч Б.Цэцэнбилэг
🥈2-р байр 9-3 ангийн сурагч А.Мөнхчимэг
🥉3-р байр 8-5 ангийн сурагч Т.Бат, Э.Түмэнжин тус тус шалгарлаа.
Уралдааны шүүгчээр 12-1 ангийн сурагч Б.Анударь, 12-2 ангийн сурагч Г.Тэнгис, 12-4 ангийн сурагч Б.Гүн-Үйлс нар ажиллалаа.
Уралдаанд амжилттай оролцсон нийт сурагчдадаа, бэлтгэн оролцуулсан нийт багш нартаа болон уралдааныг шүүн явуулсан сурагч нартаа баяр хүргэе.
May be an image of ‎text that says '‎員 自 U CLUSIO use seAl AI hinkfor a atool not a ا J y え D سه‎'‎May be an image of textMay be an image of ‎text that says '‎前 U ON AI H ect. mation, but fident. 7, we might t isn't ن 8‎'‎May be an image of text