1-р ангийн элсэлтийн журам
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1. Тус сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Нэгдүгээр ангид сурагч элсүүлэхэд сургуулийн дүрэм, дотоод журам болон энэхүү журмыг баримтална.
3. Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх тухай чиглэл өгсөн БСШУС-ын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 дугаар тушаалыг үндэслэн, 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийг эцэг эх, хүүхэд, сургуулийн хамтарсан уулзалт, ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна.
4. Хамтарсан уулзалт, ярилцлагыг хөндлөнгийн комиссын боловсруулсан үнэлгээний аргачлалын дагуу дүгнэнэ.
5. Хамтарсан уулзалт, ярилцлагад эцэг эх нь хүүхдийнхээ хамт оролцох ба хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд эцэг, эхийн аль нэг дангаар, эсхүл хүүхдийн асран хамгаалагч орж болно. Энэ тухайд бүртгэлийн явцад тохирох сонголтыг хийж урьдчилан мэдэгдэх ба нэг гэр бүлээс хүүхдээс гадна хоёроос илүү хүн орохгүй.
6. Хамтарсан уулзалт, ярилцлагын үр дүнгээр 72 хүүхдийг элсүүлнэ.
ХОЁР. БҮРТГЭЛ
1. Элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулна.
2. Бүртгэлийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 26–ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цаг хүртэл http://admission.shinemongol.edu.mn/ хаягаар бүртгүүлнэ.
3. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага, анхаарах зүйлс:
- Бүртгүүлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх;
- Бүртгүүлэгчийн овог, нэрийг кирилл үсгээр бичиж, регистрийн дугаарыг алдаагүй зөв оруулах;
- Бүртгүүлэгч хүүхдийн сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зургийг зөвхөн регистрийн дугаараар нь нэрлэн, jpeg, png, jpg өргөтгөлийн аль нэгээр хадгалсан файлыг системд оруулах;
- Бүртгүүлэгчийн эцэг эх/асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичих;
- Бүртгүүлэгчийн эцэг эх/асран хамгаалагч нь доорх асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулан, word эсхүл pdf файлаар оруулах; Асуултын хариултыг оноогоор дүгнэхгүй ба сургуульд хүүхдээ оруулах хүсэлтэй эсэхийг харгалзах үүднээс хүлээн авна.
Асуулт:
①Та хүүхдэдээ ямар дадлуудыг хэвшүүлэх нь чухал гэж үздэг вэ? Ингэхийн тулд өдөр бүр хүүхдээ хэрхэн дэмждэг вэ?
②Та хүүхдийнхээ зан төлөвшил, авьяас чадварын онцлогийг бичнэ үү. Хүүхдийн тань эдгээр онцлогт танай гэр бүлийн ямар үнэт зүйл, хүмүүжлийн арга барил нөлөөлсөн гэж үзэж байна вэ?
③Та Шинэ Монгол сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ?
- Бүртгэлийн хураамж 20000 (хорин мянга) төгрөгийг бүртгэлийн явцад төлөх тул дараах бэлтгэлийг хангаж, бүртгэлийн системд хандаарай.
① Бүртгэлийн хураамж төлөх зааврыг бүртгэлийн нүүр хуудаснаас үзнэ.
② Бүртгэлийн хураамжийг /admission.shinemongol.edu.mn/хаягаар нэвтрэн орж, QPAY үйлчилгээ ашиглан QR код уншуулан, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Богд банк, Улаанбаатар хотын банкны аппликейшнээр төлнө. Голомт банкаар төлөх боломжгүйг анхаараарай.
- Бүртгэлийн хураамжийг бүртгүүлэгч сургуулийн сонголтоо зөв хийсэн эсэх, уулзалт, ярилцлагадаа орж чадсан эсэх, элссэн эсэхээс үл хамааран буцааж олгохгүй.
- Бүртгүүлэгчтэй ярилцлагад хамт оролцох хүмүүсийн талаарх тохирох сонголтыг бүртгэлийн системд хийнэ.
- Бүртгүүлэгчийн регистрийн дугаараар цахим бүртгэлд нэг л удаа бүртгүүлэх боломжтойг эцэг эх/асран хамгаалагч анхаарна уу. Регистрийн дугаарыг үнэн зөв, алдаагүй, кириллээр бичих бөгөөд алдаатай бичсэн тохиолдолд бүртгэл хүчингүйд тооцогдоно.
- “Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль” эсхүл “Шинэ Монгол Харүмафүжи сургууль”-ийн зөвхөн аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Хоёр сургуулийн бүртгэл зэрэг эхэлж, ярилцлага зэрэг зохион байгуулагдана.
- Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтэрч ярилцлагатай холбоотой аливаа мэдээллийг шуурхай авах эрх үүснэ.
4. Бүртгүүлэгч нь цахим бүртгэл хаагдсаны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас хойш дараах мэдээллийг бүртгэлийн хуудаснаас харах боломжтой болно.
- Бүртгэлийн дугаар
- Бүртгүүлэгчийн эцэг эхэд зориулсан хамтарсан уулзалтын талаар чиглүүлэг өгөх цахим уулзалтын цагийн хуваарь
- Хамтарсан уулзалт, ярилцлагад орох цагийн хуваарь
- Уулзалт, ярилцлагын холбоосууд
ГУРАВ. ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
1. Хамтарсан уулзалтын талаар чиглүүлэг өгөх цахим уулзалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 18:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна.
2. Хамтарсан уулзалт, ярилцлагыг сургууль дараах байдлаар зохион байгуулна.
- Хамтарсан уулзалт, ярилцлагыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ZOOM” аппликейшн ашиглан цахимаар зохион байгуулна.
- Хамтарсан уулзалт, ярилцлагын үргэлжлэх хугацаа нэг хүүхдэд 15 минут онооно.
- Хамтарсан уулзалт, ярилцлагыг хөндлөнгийн комисс бүрдүүлж, зохион байгуулах ба комиссын боловсруулсан үнэлгээний аргачлалын дагуу дүгнэнэ.
3. Эцэг эхийн зүгээс ярилцлагад оролцоход дараах зүйлсийг анхаарч хэрэгжүүлэн, хариуцна. Үүнд:
1. Ярилцлагад оролцох төхөөрөмжийн дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Хамтарсан уулзалт, ярилцлагын үеэр асуух асуултын зураг, дүрс зэргийг хүүхэд саадгүй, тод харах боломжийг бүрдүүлэх үүднээс 14 инч ба түүнээс дээш хэмжээ бүхий дэлгэцтэй төхөөрөмжийг бэлтгэх;
- Төхөөрөмждөө “ZOOM” аппликейшн татаж суулгасан байх;
- Төхөөрөмжийг интернетийн найдвартай сүлжээнд холбосон байх;
- Төхөөрөмжийн дуу, дүрс дамжуулалтыг урьдчилан шалгаж, камер, чихэвч, микрофоны найдвартай байдлыг хангасан байх;
- Техник хэрэгслийн бэлэн байдлыг урьдчилан шалган, туршиж үзсэн байх;
2. Ярилцагад орох цагийн хуваарийг нягтлан шалгаж, өгөгдсөн холбоосоор ярилцлагад орох цагаасаа 5-10 минутын өмнө орсон байх;
3. Ярилцлагад орох хуваарьт цагтаа ороогүй бүртгүүлэгчид дахин цаг өгөхгүй, ярилцлагыг нөхөн зохион байгуулахгүйг анхаарах;
4. Ярилцлагын үеэр бүртгүүлэгчийн талын техникийн саадгүй ажиллагааг эцэг эх/асран хамгаалагч нь бүрэн хариуцах бөгөөд бүртгүүлэгчийн талаас техникийн саатал гарч, уулзалт, ярилцлага цагтаа болон бүрэн оролцоогүй тохиолдолд уулзалт, ярилцлагыг дахин зохион байгуулахгүйг анхаарах;
5. Ярилцлагад зөвхөн 1 төхөөрөмжөөс хандаж орохыг хатуу анхаарах;
6. Ярилцлагын үед орчны дуу чимээг хязгаарласан байх;
7. Чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэн мөрдөх;
8. Ярилцлагын явцад зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авах, өөрсдийн ярилцлагын талаар үндэслэлгүй ташаа мэдээллийг цахим сувгаар тараах, сургуулийн нэр хүндэд халдах, багш, ажилтныг хэл амаар доромжлох, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байх;
ДӨРӨВ. ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ДҮН
1. Дүн мэдээлэх: Хамтарсан уулзалт, ярилцлагын дүнг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагийн дотор гаргаж, бүртгүүлэгчийн бүртгэлийн хуудсанд элсэх эрх олгосон эсэх талаарх мэдээллийг илгээх ба сургуулийн www.shinemongol.edu.mnхаяг болон “Шинэ Монгол сургууль” фэйсбүүк хуудсанд нэгдсэн мэдээг байршуулна.
2. Элсэн суралцах батламж гардуулах: Хамтарсан уулзалт, ярилцлагын дүнгээр элсэх эрх авсан элсэгчдэд батламж гардуулна. Элсэгч нь 2023 оны 04-р сарын 03-ны өдрийн 11:00-18:00 цагт урьдчилан өгсөн хуваарийн дагуу эцэг эх/асран хамгаалагчдын хамт сургууль дээр ирж, батламжаа гардан авна.
ТАВ. БУСАД
1. Цахим бүртгэл болон хамтарсан уулзалт, ярилцлагын үеэр үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль бие даан шийдвэрлэнэ.
2. Хамтарсан уулзалт, ярилцлагын үед ярилцсан агуулгыг задруулахгүй байхад сургуулийн зүгээс болон эцэг эхийн зүгээс анхаарна.
3. Сургуулийн зүгээс үүссэн техникийн аливаа саатлыг богино хугацаанд түргэн, шуурхай шийдвэрлэнэ.
4. Хамтарсан уулзалт, ярилцлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 26–ны өдрийг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд 80967787, 80897787 дугаарт холбогдон тодруулж болно.
5. Цахим бүртгэлтэй холбоотой тодруулах зүйлийг 2023 оны 03 дугаар сарын 26–ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагийн хооронд 80967787, 80897787 дугаарт холбогдож, мэргэжлийн зөвлөгөөг авч болно.
6. Хамтарсан уулзалт, ярилцлагын талаарх санал хүсэлтийг 2023 оны 04-р сарын 03-ны өдрийн 16:00 цаг хүртэл school@shinemongol.edu.mn хаягаар хүлээн авна.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
10-р ангийн элсэлтийн журам
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН 10 ДУГААР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ
ЗОРИЛГО: Өөрийн суралцах зорилгыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС)-ийн бодлого, зорилготой нэгтгэн, сорилтыг даван туулж, амжилтад хүрэх хүсэл, эрмэлзэлтэй сурагчдад боломж олгох үүднээс 10 дугаар ангийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
ЭЛСЭХ СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯНАЛТЫН ТОО:
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийг төгсөж, суурь боловсрол эзэмшигчдээс 20 сурагч элсүүлж, 2023-2024 оны хичээлийн жилд ЕБШМС-ийн 10 дугаар ангид суралцуулна.
ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:
Элсэлтийн шалгалтын үр дүнгээр хяналтын тоонд багтаж, 10-р ангид суралцах болзол хангасан сурагчид дараах төрлийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. Үүнд:
1. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр УЛСЫН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувийн хөнгөлөлт;
2. Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр АЙМАГ/НИЙСЛЭЛИЙН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт;
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ:
№ Зохион байгуулалт Хугацаа Хэлбэр
1. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх 6 сарын 2-ноос 6 сарын 15 /цахимаар/
2. Бичгийн шалгалт зохион байгуулах 6 сарын 17 /танхимаар/
3. Бичгийн шалгалтын дүн гаргах, шалгуулагчдад мэдээлэл хүргэх 6 сарын 17 /цахимаар/
4. Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдаас ярилцлагын шалгалт авах 6 сарын 18 /танхимаар/
5. Ярилцлагын шалгалтын дүн гаргаж, тэнцсэн сурагчдад мэдээлэл хүргэх 6 сарын 18 /цахимаар/
6. Элсэх болзол хангасан сурагчдад батламж гардуулах 6 сарын 19 /биечлэн/
7. Элсэх болзол хангасан сурагчдын эцэг эхтэй гэрээ байгуулах 6 сарын 19-23 /биечлэн/
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:
1. Элсэхийг хүсэгчдийг 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 16:00 цагаас 06 сарын 15-ны өдрийн 16:00 цагийг дуустал http://202.21.114.244/shinemongol-10/ цахим хаягаар бүртгэж, бүртгэлийн дугаар олгох ба бүртгүүлэгч нь регистрийн дугаараар цахим бүртгэлд зөвхөн нэг удаа хандах боломжтой.
2. Элсэхийг хүсэгч нь доорх асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулж, word эсхүл pdf файлаар бүртгэлийн системд оруулна. Асуултын хариултыг оноогоор дүгнэхгүй ба хүүхдийн хүсэл, эрмэлзлийг тодруулах үүднээс хүлээн авна.
Асуулт:
1. Чиний хүсэл, мөрөөдөл, зорилго юу вэ? Чи зорилгынхоо төлөө юу хийдэг вэ?
2. Чиний давуу болон сул тал юу вэ? Өөрийн давуу болон сул талаасаа шалтгаалж, амжилт эсвэл бүтэлгүйтэлд орж байсан тохиолдлоо хуваалцана уу?
3. Чи хамгийн сүүлд уншсан номоо нэрлэнэ үү. Яагаад тухайн номыг унших болсон бэ? Тухайн номоос юуг ойлгож авсан бэ?
4. Чи Шинэ Монгол сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ?
5. Сурлага, урлаг, спортын чиглэлээр ЗӨВХӨН 9-р ангид гаргасан амжилтаа бичээрэй.
3. Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй бичнэ.
4. Бүртгүүлэгчийн цээж зургаа JPEG, PNG, JPG өргөтгөлөөр оруулах бөгөөд зурган файлыг сурагчийн нэрээр нэрлэсэн байна.
5. Бүртгэлийн хураамж 15’000 төгрөгийг http://202.21.114.244/shinemongol-10/ хаягаар орж, QРАҮ үйлчилгээг ашиглан, QR код уншуулан төлнө. Голомт банкаар тооцоо хийх боломжгүйг анхааруулж байна.
6. Бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг бүртгүүлсэн e-mail хаягаар илгээх тул тогтмол ашигладаг e-mail хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.
7. Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд 06 сарын 16-ны өдрийн 16:00 цагт бүртгэлийн системд шалгалт өгөх анги, суудлын дугаар тавигдсан байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
1. Шалгалт нь БШУЯ-наас баталсан суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үндсэн агуулгын хүрээнд байна.
2. Элсэлтийн шалгалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр танхимаар зохион байгуулна.
3. Шалгалтын нийт дүнгийн 80 хувийг бичгийн шалгалтаар, 20 хувийг ярилцлагын шалгалтаар тооцно.
4. Бичгийн шалгалтыг 150 минутын хугацаанд дараах 5 хичээлийн нэгдмэл агуулгаар авч, оноожуулна. Үүнд:
a. Математик 40 оноо b. Монгол хэл 15 оноо c. Англи хэл 15 оноо d. Хими 15 оноо e. Физик 15 оноо
5. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай ярилцлагын шалгалт зохион байгуулна.
6. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн системээс бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрах ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх ангид ирсэн байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:
1. Бичгийн шалгалтыг 2023 оны 06 сарын 17-нд 10:00-12:30 цагийн хооронд зохион байгуулна.
2. Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай 2023 оны 06 сарын 18-нд 09:00-13:00 цагийн хооронд ярилцлагын шалгалт зохион байгуулна. Ярилцлагын шалгалтын хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулсан байна.
ДҮН МЭДЭЭ:
1. Бичгийн шалгалтын дүнг 2023 оны 06 сарын 17-ны 19:00 цагт багтаан бүртгэлийн дугаараар нь "Шинэ Монгол сургууль" фэйсбүүк хуудас болон цахим бүртгэлийн системээр мэдээлнэ.
2. Ярилцлагын шалгалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн хамт 2023 оны 06 сарын 19-ний өдөр элсэн суралцах батламжийг сургуулийн захирлаас гардан авна. Батламж олгох хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулна.
ХОЛБОО БАРИХ:
Сургуулийн утас 7777-5599
Элсэлттэй холбоотой асуултыг 80897787
Цахим бүртгэлтэй холбоотой асуултыг 99012097
Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдлийг school@shinemongol.edu.mn хаягаар тус тус хүлээж авна.
67-р ангийн элсэлтийн журам
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН 6, 7ДУГААР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ
ЗОРИЛГО: Өөрийн суралцах зорилгыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС)-ийн бодлого, зорилготой нэгтгэн, сорилтыг даван туулж, амжилтад хүрэх хүсэл, эрмэлзэлтэй сурагчдад боломж олгох үүднээс 6, 7 дугаар ангийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
ЭЛСЭХ СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯНАЛТЫН ТОО:
Анги | 6-р анги | 7-р анги |
Элсэгчдэд тавигдах шаардлага | 5-р анги төгссөн байх | 6-р анги төгссөн байх |
Элсүүлэх сурагчийн тоо | 25 сурагч | 25 сурагч |
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
№ | Зохион байгуулалт | Хугацаа | Хэлбэр |
1 | Зар мэдээллийг олон нийтэд хүргэх | 5 сарын 17-ноос | цахим суваг |
2 | Элсэхийг хүсэгчдийг бүртгэх | 5 сарын 20-ноос 6 сарын 08 | онлайн |
3 | Бичгийн шалгалт зохион байгуулах | 6 сарын 10 | танхим |
4 | Шалгалтын дүн гаргах, шалгуулагчдад мэдээлэл хүргэх | 6 сарын 11 | цахимаар |
5 | Элсэх болзол хангасан сурагчдад батламж гардуулах | 6 сарын 12 | биечлэн |
6 | Элсэх болзол хангасан сурагчдын эцэг эхтэй гэрээ байгуулах | 6 сарын 12-16 | биечлэн |
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:
- Элсэхийг хүсэгчдийг 2023 оны 05 сарын 20-ны өдрийн 16:00 цагаас 06 сарын 08-ны өдрийн 16:00 цагийг дуустал http://202.21.114.244/shinemongol-dund/цахим хаягаар бүртгэж, бүртгэлийн дугаар олгох ба бүртгүүлэгч нь регистрийн дугаараар цахим бүртгэлд зөвхөн нэг удаа хандах боломжтой.
- Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй бичнэ.
- Бүртгүүлэгчийн цээж зургийг JPEG, PNG, JPG өргөтгөлөөр оруулах бөгөөд зурган файлыг сурагчийн нэрээр нэрлэсэн байна.
- Бүртгэлийн хураамж 15’000 төгрөгийг http://202.21.114.244/shinemongol-dund/ хаягаар орж QРАҮ үйлчилгээг ашиглан, QR код уншуулан төлнө. Голомт банкаар тооцоо хийх боломжгүйг анхааруулж байна.
- Бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг бүртгүүлсэн e-mail хаягаар илгээх тул тогтмол ашигладаг e-mail хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.
- Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд 06сарын 09-ний өдрийн 16:00 цагт бүртгэлийн системд шалгалт өгөх анги, суудлын дугаар тавигдсан байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
- Шалгалт нь БШУЯ-наас баталсан математик, монгол хэлний хичээлийн бага болон суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үндсэн агуулгын хүрээнд байна.
- Элсэлтийн шалгалтыг 2023 оны 06 сарын 10-нд 10:00-12:00 цагийн хооронд танхимаар зохион байгуулна. Үүнд:
Анги | Шалгалт авах хичээл | Шалгалтын хугацаа | Шалгалтын дээд оноо |
6-р анги | Монгол хэл | 40 минут | 30 |
Математик | 60 минут | 70 | |
7-р анги | Монгол хэл | 40 минут | 30 |
Математик | 60 минут | 70 |
3. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн системээс бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрах ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх ангид ирсэн байна.
4. Монгол хэл, математикийн шалгалтын нийлбэр дүн, гүйцэтгэлийн хувиар шалгуулагчдыг эрэмбэлж, анги тус бүрд эхний 25 сурагчид элсэн суралцах эрх олгоно.
ДҮН МЭДЭЭ:
- Шалгалтын дүнг 2023 оны 06 сарын 11-ний 10:00 цагт багтаан бүртгэлийн дугаараар нь "Шинэ Монгол сургууль" фэйсбүүк хуудас болон цахим бүртгэлийн системээр мэдээлнэ.
- Шалгалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн хамт 2023 оны 06 сарын 12-ны өдөр элсэн суралцах батламжийг сургуулийн захирлаас гардан авна. Батламж олгох хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулна.
ХОЛБОО БАРИХ: Сургуулийн утас 7777-5599
Элсэлттэй холбоотой асуултыг 80967787
Цахим бүртгэлтэй холбоотой асуултыг 99012097
Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдлийг school@shinemongol.edu.mn хаягаар тус тус хүлээж авна.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА