Судалгааны сэдэв: Шинэ Монгол сургуулийн цахим сургалтын бэлэн байдлыг сайжруулах нь

 ХУРААНГУЙ

Шинэ төрлийн коронавирусний халдвар нь дэлхийн олон оронд сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахыг шаардаж байна. Монгол Улсын их, дээд болон ЕБС-иуд 2020 оны нэгдүгээр сараас зайн сургалтад шилжсэн. Энэ үйл явдал нь цаг үеийн шаардлага байсан тул “Шинэ Монгол” сургуулийн хувьд цахим сургалтын бэлэн байдлын үнэлгээг хийгээгүй байсан билээ. Тиймээс цахим сургалтын бэлэн байдалд шилжихийн тулд цаашид манай сургууль, хамт олноороо юунд анхаарах ёстой талаар судаллаа. Амжилттай цахим сургалт нь хувь хүн, технологи, байгууллага, контент гэсэн 4 үндсэн хүчин зүйлсээс хамаардаг. Эдгээр хүчин зүйл тус бүр дээр бидний өнөөгийн үзүүлэлт хаана явааг тодорхойлж, цаашид юунд анхаарах ёстойг гаргахыг хичээлээ.

УДИРТГАЛ

       ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлснээр “Ковид-19” халдварын тархалт ирэх намар хүртэл намжихгүй байх тооцоо гарчээ. Тиймээс цахим сургалтаа үнэлж дүгнэх, ирээдүйд сайжруулах арга замуудыг үр дүнтэйгээр эрэлхийлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Интернэт технологийн хөгжлөөс улбаалан хөгжиж буй орнуудын боловсролын байгууллагууд цахим сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж буйг бид харж байгаа. Тиймээс цар тахлын халдвар дууссан ч гэсэн “Шинэ Монгол” сургууль цахим сургалтыг цаашид тогтмол зохион байгуулж, Монголын ЕБС-ийн боловсролд шинэ өнгө төрх нэмэх цаг нь болсон гэж үзэж байна.

Судалгааны ажлын ач холбогдол: Цахим сургалтын бэлэн байдлыг үнэлдэг цогц загварыг ашигласан тул цаашид юунд анхаарах, хэрхэн сайжруулах талаар бүхэлд нь харсан зураглал гаргахыг зорьлоо. Ингэснээр

  1. Цахим сургалтыг сайжруулахын тулд цаашид байгууллагаас анхаарах хүчин зүйлс.

  2. Цахим сургалтыг сайжруулахын тулд цаашид багш нараас шаардах хүчин зүйлс.

  3. Цахим сургалтыг сайжруулахын тулд цаашид эцэг эх, суралцагчдаас шаардах хүчин зүйлсийг нарийн тодорхойлсон болно.

Судалгааны арга: Судлаач Акаслан болон Лау (Akaslan and Law) нарын “Цахим сургалтын үнэлгээний олон хүчин зүйлст загвар” (Multi-layer model for e-learning assessment)-т үндэслэн цахим сургалт явуулж буй хөгжингүй орнуудын сургуулиудын сайн туршлагыг харгалзуулан харьцуулж цахим сургалтын бэлэн байдлын шалгууруудыг гаргаж ирэв. Энэ шалгуур дээрээ “Шинэ Монгол” сургуулийн өнөөгийн цахим сургалтын үйл ажиллагааг өөрийн туршлага болон ... багшийн авсан судалгааны үр дүнд үндэслэн үнэлэв. Дутуу байгаа хүчин зүйлсүүдийг илрүүлж, цаашид хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулсан болно.

СУДАЛГААНЫ ОРШИЛ ХЭСЭГ

Акаслан, Лау нарын “Цахим сургалтын үнэлгээний олон хүчин зүйлст загвар”-ын үе шат, хүчин зүйлүүдэд АНУ-ын сургуулиудын боловсруулсан цахим сургалтыг амжилттай зохион байгуулах зөвлөмжүүдийг харьцуулах замаар Цахим сургалтын бэлэн байдлын үнэлгээний сайн шалгууруудыг дараах байдлаар гаргав.

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал

Технологи

Хүмүүс

Агуулга

Байгууллага

Техник хангамж

Туршлага

Онол

Сургууль

Программ хангамж

Итгэмжит байдал

Практик

Салбар сур

Тогтвортой байдал

Хандлага

Тэнхим

 

Алхам 2: Цахим сургалтын зөвшилцөл

Мэдрэгдэхүйц давуу тал, эрэлт хэрэгцээ

Хэрэглээний мэдрэгдэхүйц амар хялбар байдал

 

Алхам 3: Цахим сургалтын хэрэгжүүлэлт

Багш нарыг бэлдэх

Суралцагчдыг бэлдэх

Боловсон хүчнийг бэлдэх

Техник хангамжийг сайжруулах

Хүснэгт 1. Акаслан болон Лау нарын “Цахим сургалтын үнэлгээний олон хүчин зүйлст загвар”.

Харвардын Их Сургуулиас бусад сургуулиудад санал болгож буй “ Цахим сургалт зохион байгуулах суурь зөвлөмж”[1] болон АНУ-ын Иллинойс Мужийн Боловсролын Зөвлөлөөс (Illinois State Board of Education) ЕБС-иудад зориулан боловсруулсан “Ковид-19 халдварын үеийн цахим сургалтын зөвлөмж”[2] (Remote learning recommendations during Covid-19 emergency) гэсэн баримт бичгүүдийн зөвлөмжүүдийг дээрх загварт харгалзуулан шалгууруудыг гаргав.

Харвардын Их Сургуулийнх зэрэг хэтэрхий том баримт бичгүүдийг барьж авсан мэт боловч цахим сургалтыг амжилттай зохион байгуулах шат дарааллыг нарийн тодорхой зааж өгсөн эдгээр баримт бичгүүдийг АНУ-ын ЕБС-иуд нь өргөнөөр дагаж ашиглаж байгаа аж. Бид ч нэгэнт цахим сургалтыг системтэйгээр, “Шинэ Монгол” сургуулийнхаа зорилго, стандартын дагуу боловсруулах ёстой тул том баримт бичгүүдийг сонгоход гэмгүй гэж үзлээ.

Цахим сургалтын үнэлгээний шалгуураа тогтоохоор агуулгыг нь барьж ажилласан дээрх 2 баримт бичгийн талаар товч танилцуулъя.  

Нэг. Харвардын Их Сургуулиас бусад сургуулиудад санал болгож буй Зайнаас сургалт зохион байгуулах суурь зөвлөмж

Харвардын Их Сургууль цахим сургалтыг зохион байгуулахдаа дараах 6 алхмыг баримтлах ёстой гэсэн байна.

  1. Бэлтгэл ажил

  2. Цахимаар сургах шилдэг туршлага

  3. Технологи ба хэрэгслүүд

  4. Номын сангийн эх сурвалжууд

  5. Бүлэг бүрээс ирсэн үйлдэлд хариулах

  6. Туслах

БЭЛТГЭЛ АЖИЛ шатанд өгч буй зөвлөмж[3]

  1. Цахим сургалт орох талбар, технологийг бэлдэх. “Zoom” пламтформыг дийлэнхдээ ашиглаж байгаа. Гэхдээ асуудал үүссэн тохиолдолд нөөц төлөвлөгөө байх.

  2. Харвардын Их Сургуулийн коронавирусний үеэрх сургалтын бодлого гаргах. Үүндээ коронавирусний талаарх анхааруулгыг ажилчид, сурагчдадаа хүргэх тухай болон халдвартай холбоотой хязгаарлалт, хоригийн тухай мэдээллийг тухай бүрт мэдээлэх

  3. Тэнхим бүр цахим сургалтын зааварчилгаа, танилцуулга гаргах.

  4. Цахим сургалтын үеэр баримтлах дүрэм гаргах.

  5. Цахим сургалтын талаарх FAQ буюу Тогтмол Асуугддаг Асуултуудыг бэлдэж хариултуудын хамт нийтлэх.

  6. Оюуны өмчийн асуудлын талаар дүрэм гаргах. Хичээлийн агуулга нь тухайн сургуулийн өмч тул олон нийтэд түгээхгүй байх г.м.

  7. Багш бүр суралцагчидтай харилцах харилцаа холбооны төлөвлөгөө гаргах. Үүнд ямар түүл ашиглах, ямар хугацаанд суралцагчидтай ямар хаягаар холбогдон, тэдний асуулт, даалгаварт хэрхэн хариулах гэх мэтийг багтаасан байна.

Судалгааны сэдэв маань Цахим сургалтын бэлэн байдлыг үнэлж, сайжруулахад зорьж буй тул “Шинэ Монгол” сургуулийнхаа үйл ажиллааг дээрх “Бэлэн байдал” шатанд орсон хүчин зүйлсийг Аскалан, Лау нарын загвар дээр нарийвчилж харьцуулсан болно. Мөн Харвардаас санал болгож буй үлдсэн 5 шатыг ерөнхийд нь харьцуулав.

Хоёр. АНУ-ын Иллинойс Мужийн Боловсролын Зөвлөлөөс ЕБС-иудад зориулан боловсруулсан “Ковид-19 халдварын үеийн цахим сургалтын зөвлөмж”

Нийт 62 хуудас бүхий энэхүү баримт бичиг нь

  1. Тусгай боловсрол

  2. Бага насны хүүхдийн боловсрол

  3. Бага ангийн хүүхдийн боловсрол

  4. Дунд ангийн хүүхдийн боловсрол

  5. Ахлах ангийн хүүхдийн боловсрол гэсэн дэд хэсгүүдтэй бөгөөд хэсэг тус бүрт цахим сургалтыг зохион байгуулах танилцуулга хийгээд хэрхэн үнэлэх талаар нарийн зааварчилжээ.

Энэ баримт бичгээс авууштай хамгийн чухал хэсэг нь “Ямар ч хүүхдэд боловсролын ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй” гэсэн бодлого байв. Айл гэр бүхэн технологийн ялгаатай байдалд байгаагаас гадна халдварын нөхцөл байдлаас болоод өөр олон асуудалтай тулгарч буй, ийм үед хүүхэд бүрт адил тэгш боломж олгохын чухлыг дурджээ.  

Энэ асуудалтай холбоотойгоор суралцагчдадаа энэ улиралд дүн тавихгүй байхыг зөвлөжээ харин судалсан, судлаагүй гэсэн ангиллаар л үнэлэхийг санал болгосон байна.  

СУДАЛГААНЫ ҮНДСЭН ХЭСЭГ

Дээрх 2 баримт бичгийг Акаслан, Лау нарын загварт буулган ШАЛГУУРУУДЫГ дараах байдлаар гаргалаа.

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

ТЕХНОЛОГИ

А. Техник хангамж: Багш хичээлээ бэлдэхэд шаардлагатай хангамжууд бэлэн эсэх

1.     Видео камер

2.     Чихэвч

3.     Микрофон

4.     Камерны хөл

5.     Гэрэлтүүлэг

6.     Анги танхим

7.     Зураглаачаар хангасан эсэх.

B. Программ хангамж: Сургалтыг явуулах цахим платформ болон бусад программуудаар хангасан эсэх.

1.     Вирусний хамгаалалтын программтай эсэх

2.     Платформоо сонгосон эсэх

3.     Платформын нөөц төлөвлөгөө байгаа эсэх

4.     Скрийн рийдэр программаар хангасан эсэх

5.     Повер пойнт прораммаар хангасан эсэх

C. Тогтвортой байдал: Технологийг хэр тогтвортой ашиглаж буй асуудал

1.     Маш тогтвортой ашиглаж буй

2.     Тогтворжиж буй буюу хэд хэд солигдоод тогтсон

3.     Тогтворжоогүй буюу одоог хүртэл солигдсоор байгаа

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

ХҮМҮҮС

А. Туршлага: Багш нар болон суралцагчдын туршлагын хувьд авч үзнэ.

  1. Сонгосон цахим платформыг ашиглах туршлагатай эсэх

  2. Цахим хичээлээ хангасан программуудыг ашиглан боловсруулах, судлах туршлагатай эсэх

  3. Суралцагчидтай, багштай сонгосон платформууд дээр харилцах туршлагатай эсэх

  4. Сургалтын агуулгыг үнэлэх, тайлагнах туршлагатай эсэх

B. Итгэмжит байдал: Багш нар болон суралцагчид цахим сургалт явуулах тухайд өөртөө хэр итгэлтэй байсан тухай судалгаа.

C. Хандлага: Багш нар болон суралцагчид цахим сургалтыг зохион явуулахыг дэмжиж байсан эсэх.

  1. Цахим сургалт явуулах шийдвэрт тааламжтай хандсан

  2. Цахим сургалт явуулах шийдвэрт тааламжгүй хандсан

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

АГУУЛГА

 

  1. Хичээл тус бүрийг цахимаар заах төлөвлөгөө боловсруулсан эсэх

  2. Хичээл тус бүрийг явуулах хугацааг тодорхойлсон эсэх

  3. Хичээл тус бүрийг явуулах хэлбэрүүдийг тодорхойлсон эсэх

  4. Хичээл тус бүрийн агуулгыг хэр эзэмшсэнийг үнэлэх зөвлөмж байгаа эсэх

  5. Суралцагчдын оролцоог хангах зөвлөмж байгаа эсэх

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

БАЙГУУЛЛАГА: Байгууллагын зүгээс боловсруулах ёстой баримт бичгүүд

 

  1. Коронавирусний үеэрх сургалтын бодлоготой эсэх (сургууль хийх)

  2. Коронавирусний талаарх анхааруулгыг ажилчид, сурагчдадаа хүргэх тухай болон халдвартай холбоотой хязгаарлалт, хоригийн тухай мэдээллийг тухай бүрт мэдээлж буй эсэх (сургууль хийх)

  3. Цахим хичээлийг хэрхэн зохион байгуулах талаар заавар гаргасан эсэх (сургууль хийх)

  4. Цахим платформыг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой заавар гаргасан эсэх (сургууль болон багш хамтарч хийх)

  5. Заах аргын нэгдэл бүр цахим сургалтын зааварчилгаа, танилцуулга гаргасан эсэх (багш нар хамтран хичээлийн онцлогоо тусган хийх)

  6. Байгууллагын цахим хурлын үеэр баримтлах дүрэм гаргасан эсэх (сургууль, багш хамтран хийх)

  7. Суралцагчид, эцэг эхчүүдтэй цахимаар харилцах дүрэм гаргасан эсэх (сургууль, багш хамтран хийх)

  8. Цахим сургалтын талаарх FAQ буюу Тогтмол Асуугддаг Асуултуудыг бэлдэж хариултуудын хамт нийтэлсэн эсэх (сургууль хийх)

  9. Оюуны өмчийн асуудлын талаар дүрэм гаргасан эсэх (Хичээлийн агуулга нь тухайн сургуулийн өмч тул олон нийтэд түгээхгүй байх г.м) - (сургууль хийх)

  10. Багш бүр суралцагчидтай харилцах харилцаа холбооны төлөвлөгөө гаргасан эсэх (ямар түүл ашиглах, ямар хугацаанд суралцагчидтай ямар хаягаар холбогдох, тэдний асуулт, даалгаварт хэрхэн хариулах гэх мэт)- (багш бүр тус тусдаа хийх)

Алхам 2: Цахим сургалтын зөвшилцөл

Мэдрэгдэхүйц давуу тал байгаа эсэх

Мэдрэгдэхүйц хэрэгцээ шаардлага байгаа эсэх

Хэрэглээ мэдрэгдэхүйц амар хялбар байгаа эсэх

 

Алхам 3: Цахим сургалтын хэрэгжүүлэлт

Байгууллага болон багш нар хамтран зохион байгуулах ёстой арга хэмжээнүүд хамаарна.

 

А. Багш, боловсон хүчнийг бэлдэх

  1. Багш нарыг пламтформ ашиглахад бэлдсэн эсэх

  2. Багш нарыг программ ашиглахад бэлдсэн эсэх

  3. Багш нарыг цахим сургалтын агуулгаа сайжруулах арга зүйд бэлдсэн эсэх

  4. Багш нарын өөрийн сэтгэл зүй болон сургалтад оролцогч талуудтай (суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид) харилцах сэтгэл зүйд бэлдсэн эсэх

B. Суралцагчдыг бэлдэх

  1. Суралцагчдыг пламтформ ашиглахад бэлдсэн эсэх

  2. Суралцагчдыг цахим сургалтын агуулгыг дэлгэрүүлэн судлах арга зүйд бэлдсэн эсэх

  3. Суралцагчдыг өөрийн сэтгэл зүй болон багш нартай харилцах сэтгэл зүйд бэлдсэн эсэх

  4. Суралцагчдад болон эцэг эх, асран хамгаалагчдад холбогдох дүрэм журмуудыг системтэйгээр танилцуулсан эсэх

C. Технологийн хангамжийг сайжруулсан эсэх                               

  1. Техникийн хангамжийг хэрхэн сайжруулсан бэ?

  2. Программ хангамжийг хэрхэн сайжруулсан бэ?

 

СУДАЛГААНЫ ҮНДСЭН ХЭСЭГ 

Дээрх ШАЛГУУРУУДЫГ биелүүлсэн эсэх дээр  Шинэ Монгол сургуулийн өнөөгийн цахим сургалтын үйл ажиллагааг өөрийн туршлага болон бага, дунд сургуулийн сурагчдын эцэг эхээс авсан судалгааны үр дүнд үндэслэн дараах  байдлаар ХАРЬЦУУЛАВ.

Алхам

Шалгуурууд

+ -

Тайлбар

 

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

ТЕХНОЛОГИ

А. Техник хангамж: Багш хичээлээ бэлдэхэд шаардлагатай хангамжууд бэлэн эсэх

Видео камер

+

Техник хангамжийн дийлэнх нь байгаа боловч сургуулийн хэмжээнд нэг нэг ширхэг л байгаа хүрэлцээ муутай. ЭЕШ-ын хичээл орох зориулалтаар 5 анги бэлдэн гаргасан.

Чихэвч

+

Микрофон

+

Камерны хөл

+

Гэрэлтүүлэг

-

Анги танхим

+

Зураглаач

-

B. Программ хангамж: Сургалтыг явуулах цахим  платформ болон бусад программуудаар хангасан эсэх.

Вирусний хамгаалалтын программтай эсэх

-

Багш бүрд харилцан адилгүй.

Платформоо сонгосон эсэх

+

 

Платформын нөөц төлөвлөгөө байгаа эсэх

-

 

Скрийн рийдэр программаар хангасан эсэх

+

Camtasia…..

Повер пойнт прораммаар хангасан эсэх

+

 

C. Тогтвортой байдал: Технологийг хэр тогтвортой ашиглаж буй асуудал

Маш тогтвортой ашиглаж буй


1. Фэйсбүүк  хуудас, Фэйсбүүк групп

2.Гүүгл драйв, ЮүТүб

3.Гүүгл классрүүм, Фэйсбүүк групп

4.Өргөтгөсөн классрүүм

Тогтворжиж буй буюу хэд хэд солигдоод тогтсон

4

Тогтворжоогүй буюу одоог хүртэл солигдсоор байгаа

 

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

ХҮМҮҮС

А. Туршлага:

Багш нар болон суралцагчдын туршлагын хувьд авч үзнэ.

Сонгосон цахим платформыг ашиглах туршлагатай эсэх

 

Суралцангаа ашигласан.

Цахим хичээлээ хангасан программуудыг ашиглан боловсруулах, судлах туршлагатай эсэх

+

Camtasia-суралцсан

PPT, Word-туршлагатай байсан.

Суралцагч, багш хоорондоо сонгосон платформууд дээр харилцах туршлагатай эсэх

 

Гүүгл драйв, Гүүгл классрүүм, Гүүгл мийт, Гүүгл формд  суралцсан. Суралцангаа ашигласан.

Сургалтын агуулгыг үнэлэх, тайлагнах туршлагатай эсэх

-

Байгаагүй.

B. Итгэмжит байдал: Багш нар болон суралцагчид цахим сургалт явуулах тухайд өөртөө хэр итгэлтэй байсан тухай судалгаа.

Багш нар

 

Явуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Итгэлтэй байгаагүй ч явцдаа суралцсан.

Суралцагчид

 

Суралцахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Явцдаа мөн суралцсан.

C. Хандлага: Багш нар болон суралцагчид цахим сургалтыг зохион явуулахыг дэмжиж байсан эсэх.

Цахим сургалт явуулах шийдвэрт тааламжтай хандсан

 

Цөөнх нь

Цахим сургалт явуулах шийдвэрт тааламжгүй хандсан

+

Олонх нь.










 

Алхам

Шалгуурууд

+ -

Тайлбар

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

СУРГАЛТЫН АГУУЛГА

Хичээл тус бүрийн агуулгын шаардлагад хамаарах шалгуурууд.

Хичээл тус бүрийг цахимаар заах төлөвлөгөө боловсруулсан эсэх

+

Багш бүр хөтөлбөрийнхөө дагуу төлөвлөгөө  гаргаж хичээлээ заасан.

Хичээл тус бүрийг явуулах хугацааг тодорхойлсон эсэх

+

20 минут хүртэлх

Лайв хичээл 40 минут

Хичээл тус бүрийг явуулах хэлбэрүүдийг тодорхойлсон эсэх

+

Видео хичээл эсвэл PPT дээр аудио оруулах

Хичээл тус бүрийн агуулгыг хэр эзэмшсэнийг үнэлэх зөвлөмж байгаа эсэх

-

яригдаж байгаа..... Гэрийн даалгаврын гүйцэтгэлээр дүгнэх, Онлайн тест, уламжлалт хэлбэрээр шалгалт  авах.

Суралцагчдын оролцоог хангах зөвлөмж байгаа эсэх

+

Цаг тухайд нь шийдсэн.

Нүүр харж ярих, гэрийн даалгаврын биелэлтийг цаг тухайд нь мэдээлэх, оноогоор үнэлэх, ангийн, багийн хурал хийх, гуравласан, тавласан уулзалт хийх

Чэллэнж явуулах / бодлого бодох..../

 

 

Алхам 1: Цахим сургалтын бэлэн байдал:

БАЙГУУЛЛАГА:

Байгууллагын зүгээс боловсруулах ёстой баримт бичгүүд

Коронавирусний үеэрх сургалтын бодлоготой эсэх (сургууль хийх)

-

 

Коронавирусний талаарх анхааруулгыг ажилчид, суралцагчиддаа хүргэх тухай болон халдвартай холбоотой хязгаарлалт, хоригийн тухай мэдээллийг тухай бүрт мэдээлж буй эсэх (сургууль хийх)

+

ЭМЯ-ны мэдээлэл, эмчийн зөвлөгөө шэйр хийх, NHK-ийн мэдээг тогтмол  орчуулан мэдээлэх, Анги, бүлгийн  эрүүл мэндийн ирцийг 7 хоног, сараар тогтмол авч мэдээлэх.

Цахим хичээлийг хэрхэн зохион байгуулах талаар заавар гаргасан эсэх (сургууль хийх)

+

 

Цахим платформыг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой заавар гаргасан эсэх (сургууль болон багш хамтарч хийх)

-

Видео, онлайн хурлаар зааварчилгаа өгсөн.

Заах аргын нэгдэл бүр цахим сургалтын зааварчилгаа, танилцуулга гаргасан эсэх (багш нар хамтран хичээлийн онцлогоо тусган хийх)

-

 

Байгууллагын цахим хурлын үеэр баримтлах дүрэм гаргасан эсэх (сургууль, багш хамтран хийх)

-

 

Суралцагчид, эцэг эхчүүдтэй цахимаар харилцах дүрэм гаргасан эсэх (сургууль, багш хамтран хийх)

-

 

Цахим сургалтын талаарх FAQ буюу Тогтмол Асуугддаг Асуултуудыг бэлдэж хариултуудын хамт нийтэлсэн эсэх (сургууль хийх)

-

 

Оюуны өмчийн асуудлын талаар дүрэм гаргасан эсэх (Хичээлийн агуулга нь тухайн сургуулийн өмч тул олон нийтэд түгээхгүй байх г.м) - (сургууль хийх)

-

 

Багш бүр суралцагчидтай харилцах харилцаа холбооны төлөвлөгөө гаргасан эсэх (ямар түүл ашиглах, ямар хугацаанд суралцагчидтай ямар хаягаар холбогдох, тэдний асуулт, даалгаварт хэрхэн хариулах гэх мэт), (багш бүр тус тусдаа хийх)

-

Утас,чатаар  холбогдон ярилцдаг








 

Алхам

Шалгуурууд

+ -

Тайлбар

Алхам 2: Цахим сургалтын зөвшилцөл

Сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын хувьд зөвшилцсөн эсэх

Мэдрэгдэхүйц давуу тал байгаа эсэх

+

Бүх нийтээ дагасан

Мэдрэгдэхүйц хэрэгцээ шаардлага байгаа эсэх

+

Онц байдал үүссэн

Хэрэглээ мэдрэгдэхүйц амар хялбар байгаа эсэх

-

Шинэ туршлага учраас бүхий л талд хэцүү байсан

Алхам 3: Цахим сургалтын хэрэгжүүлэлт

А. Багш, боловсон хүчнийг бэлдэх

Байгууллага болон багш нар хамтран зохион байгуулах ёстой арга хэмжээнүүд хамаарна.

Багш нарыг пламтформ ашиглахад бэлдсэн эсэх

-

Явцдаа суралцсан

Багш нарыг программ ашиглахад бэлдсэн эсэх

-

Явцдаа суралцсан

Багш нарыг цахим сургалтын агуулгаа сайжруулах арга зүйд бэлдсэн эсэх

+

Онлайн хурлаар зааварчилсан. Даалгаврыг түвшингөөр  нь өгөх, видео хийх, гүүгл зүүм, гүүл мийт,  лайв хийх г.м.

Багш нарын өөрийн сэтгэл зүй болон сургалтад оролцогч талуудтай (суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид) харилцах сэтгэл зүйд бэлдсэн эсэх

-

 

B. Суралцагчдыг бэлдэх

Суралцагчдыг пламтформ ашиглахад бэлдсэн эсэх

-

Явцдаа суралцсан

Суралцагчдыг цахим сургалтын агуулгыг дэлгэрүүлэн судлах арга зүйд бэлдсэн эсэх

-

 

Суралцагчдыг өөрийн сэтгэл зүй болон багш нартай харилцах сэтгэл зүйд бэлдсэн эсэх

-

 

Суралцагчдад болон эцэг эх, асран хамгаалагчдад холбогдох дүрэм журмуудыг системтэйгээр танилцуулсан эсэх

-

Өөрчлөлтийн тохиолдол бүрт мэдээлэл зар хүргэх хэлбэрээр, нэгдсэн бусаар мэдээлсэн.

C. Технологийн хангамжийг сайжруулсан эсэх

Техникийн хангамжийг хэрхэн сайжруулсан бэ?

-

 

Программ хангамжийг хэрхэн сайжруулсан бэ?

-

 

 

ДҮГНЭЛТ

  1. Техник хангамжийг  нэмэгдүүлэх

  2. Программ хангамжийг  шинэчлэх

  3. Цахим сургалтын явцад ашиглах сувгууд, платформуудыг 2-3 удаа сольсон нь багш , суралцагч, эцэг эхчүүдэд төвөгтэй байдлыг үүсгэж байсан ч  сургалтыг тасралтгүй, сайжруулан хөгжүүлэх давуу талыг олгож байв.

  4. Багш нар цахим сургалтын платформ, программыг сургалтын явцад сурч ашиглаж байгаа нь  хичээлээ чанартай бэлдэх, цаг тухайд нь эмх цэгцтэй заах цагаас хомсолж байсан учраас урьдчилан хэрэглээ болгох шаардлага  зүй ёсоор гарч  байна.

  5. Багш,  сурагч аль аль нь сэтгэлзүйгээ бэлдэх. Мэдэхгүй, чадахгүй зүйл  байгаа учраас яаж вэ? гэсэн бэрхшээх, хийхгүй байхаас сэргийлэх. Шинэ өөрчлөлтөд дасан зохицох замыг эрэлхийлэх.

  6. Сурагчдад цахимаар суралцахын ач холбогдол, давуу талыг ойлгуулан ухамсарлуулах. \ цаг хугацаа хэмнэх, гэрээсээ суралцах, хичээлээ бие даан гүнзгийрүүлэн судлах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх 

  7. Бага, дунд, ахлах сургууль, ЗАН-үүд хичээлийн  хэлбэр, хугацааг тодорхой тусган, хичээлийн агуулгыг хэр эзэмшснийг үнэлэх үнэлгээ, сурагчдын оролцоог  хангасан цахим хичээлийн төлөвлөгөөг боловсруулах.

  8. Сургуулийн зүгээс коронавирусний хор хөнөөлтэй холбоотой мэдээ мэдээллийг хангалттай бэлдэж түгээж байгаа  хэдий ч тогтмол,системтэйгээр  мэдээлэх.

  9. Сургууль цахим сургалттай холбоотой баримт бичгийн боловсруулалтаа сайжруулах, дутуу баримт бичгүүдийг боловсруулах.

  10. Гаргасан дүрэм, журмуудаа суралцагчид, багш нар, эцэг эхүүдэд шат дараатай танилцуулах шаардлагатай.

АШИГЛАСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

  1. Sanjaa Baigaltugs. Mongolian e-knowledge. Quality Assurance in Distance Education and E-learning: Challenges and Solutions from Asia. 2013. Sage Publications India. 

  2. Otgontsetseg S, Lodoiravsal Ch, Tsuyoshi Ugoshowa. Evaluation of students' e-learning readiness in National University of Mongolia. https://www.researchgate.net

  3. http://www.mongolcampus.org

  4. https://teachremotely.harvard.edu

  5. Illinois State Board of Education. Remote learning recommendations during Covid-19 emergency. 2020.

  6. Багшийн 2 сарын хугацаанд цахим хичээл заасан  арга туршлага, цаашид сайжруулах зүйл.

 


[1] https://teachremotely.harvard.edu/home

[2] file:///C:/Users/User/Downloads/Online-training.pdf

[3] https://teachremotely.harvard.edu/get-started


Хуваалцах: